Агаарын бохирдол нь үрийн шингэний чанарт, ялангуяа эр бэлгийн эсийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж болзошгүйг 30,000 гаруй эрэгтэйг хамруулсан судалгаагаар тогтоожээ.
Шанхай хотын Тунжи их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаачид Хятадын 340 хотын 34 орчим насны, агаарын бохирдолд янз бүрийн түвшинд өртсөн, мөн 2013 оны нэгдүгээр сараас 2019 оны арванхоёрдугаар сарын хооронд эхнэрүүд нь эмнэлгийн тусламжтайгаар үр шилжүүлэн суулгуулах эсвэл үр цацуулах аргаар жирэмсэн болсон 33,876 эрэгтэйн мэдээллийг судалсан байна.
Судлаачид үрийн шингэний чанарыг тогтоохын тулд эр бэлгийн эсийн тоо, концентраци, хөдөлгөөн зэрэг хүчин зүйлсийг анхаарч үзсэн. Тэд агаарын бохирдол болон эр бэлгийн эсийн чанар хоёрын хооронд мэдэгдэхүйц уялдаа холбоог олж чадаагүй ч судалгаанд оролцогчид жижиг хэмжээтэй тоосонцорт өртсөн байх тусам эр бэлгийн эсийн хөдөлгөөн багасдаг болохыг тогтоожээ.
Тодруулбал, 2.5 микрометрээс бага диаметртэй тоосонцорт өртсөн үед эр бэлгийн эсийн хөдөлгөөн 3.6 хувиар буурсан гэж тооцоолсон бол 10 микрометрийн диаметртэй тоосонцорт өртөхөд эр бэлгийн эсийн хөдөлгөөн 2.44 хувиар буурсан байна. Учир нь бохирдуулагч тоосонцор жижиг хэмжээтэй байх тусам хүний уушгинд гүн орох магадлал өндөр байдаг гэж эрдэмтэд тайлбарлав.
Түүнчлэн бохирдол нь эр бэлгийн эс үүсэх эхний үе шатанд илүү нөлөөлдөг болохыг өгөгдөл харуулсан байна. Энэ нь тоосонцор эр бэлгийн эсэд удамшлын түвшинд нөлөөлдөг гэсэн үг хэмээн судлаачид тайлбарлаж байгаа ч эдгээр нь таамаг төдий бөгөөд энэ чиглэлд олон судалгаа хийх шаардлагатай гэдгийг онцлов.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #агаарын бохирдол, #шинжлэх ухаан,