Эрдэс баялгийн салбар нь 2021 онд ДНБ-ий 24%, аж үйлдвэрийн салбарын 67%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76%, экспортын 93%-ийг тус тус бүрдүүлж байгаа ба нэгдсэн төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилгоор салбарт баримтлах бодлогыг хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт гэсэн 5 үндсэн чиглэлээр боловсруулсан. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнд үйлдвэрийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх 3 зорилт, 11 арга хэмжээг тусгасан ба энэ хүрээнд 13 төсөл, хөтөлбөр хэрэгжих юм.

Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах, улсын тусгай хамгаалалттай болон хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий талбайд улсын төсвийн хөрөнгөөр геологи-хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Эрдэнэт ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулах, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх, Оюутолгой ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах, хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр болон газрын тос боловсруулах үйлдвэр зэргийг барьж байгуулах ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

#уухүя,