Хонконгийн эрх баригчид Бразилаас импортолсон үхрийн хөлдөөсөн мах, Польшоос импортолсон гахайн хөлдөөсөн арьсны савлагаанаас авсан дээжээс Ковид-19 илрүүлсэн тул импортын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэхээ мэдэгдлээ.
Хонконг нь эх газрын Хятадтай адил ковидыг устгах стратегийг хэрэгжүүлдэг. Гэхдээ сүүлийн үед гарсан халдварын шинэ давлагааг хянахад хэцүү болж байгаа тул эрх баригчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Он гарсаар өдөрт батлагдсан халдварын тоо огцом нэмэгдэж, даваа гарагт 7,533 тохиолдол бүртгэгджээ.
Хүнсний аюулгүй байдлын төв (CFS) Бразилаас далайгаар импортолсон нийт 29 тонн жинтэй 1100 хайрцаг хөлдөөсөн үхрийн махнаас 36 дээж авч шинжлэхэд гаднах сав баглаа боодлоос нэг, доторх сав баглаа боодлын хоёр дээж шинжилгээгээр эерэг гарсан байна.
Мөн Польшоос далайгаар импортолсон долоон тонн орчим жинтэй 300 орчим хайрцаг гахайн хөлдөөсөн арьснаас 12 дээж цуглуулсан бол доторх савлагааны нэг дээжинд Ковид-19 вирус илэрчээ.
Иймд тус байгууллага холбогдох импортлогчдод тухайн багц дахь үхрийн мах, гахайн махны арьсыг устгахыг тушаасан тухай засгийн газар даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Үүнээс гадна ижил төстэй бүтээгдэхүүнээс сорьц авах ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.
ДЭМБ нь Ковид-19-ийн вирус дуслаар дамждаг тул хоол хүнс, хүнсний савлагаанд үржих боломжгүй бөгөөд хоол хүнсээр дамжин хүнд халдварлах магадлал бага гэж гэж үздэг. Гэсэн ч түүхий хүнсний бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, эрүүл ахуйн дүрэм журмыг мөрдөж, хоолоо сайтар бэлтгэхийг зөвлөдөг байна.
Харин Хятад улс бусад орноос ялгаатай нь хөлдөөсөн хүнсний сав баглаа боодолд Ковид-19-ийн вирус тархах эрсдэлтэй гэж үздэг.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Коронавирус, #хонконг,