Буркина Фасогийн баруун өмнөд хэсэгт орших нэгэн тосгоны алтны уурхайд дэлбэрэлт болсны улмаас 60 орчим хүн амиа алдсан тухай орон нутгийн албаныхан мэдэгдэв. Дэлбэрэлт алт олборлодог талбайн дэлгүүрт болсон бөгөөд тэнд хадгалж байсан тэсрэх бөмбөг шатсан гэж гэрчүүд мэдүүлсэн байна.
Мөн шархадсан олон арван хүнийг эмнэлэгт хүргэжээ. Амиа алдагсдын дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа тухай “AFP” агентлаг мэдээлсэн байна.
Бүс нутгийн прокурор хэргийн газарт очсоны дараа тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн ба нэг хүнийг баривчилж, байцаалт авч эхэлсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Буркина Фасо бол Африкийн хамгийн том алт олборлогчдын нэг бөгөөд олон тооны уурхайг гадаадын компаниуд ажиллуулдаг байна. Мөн албан бус уурхайнууд цөөнгүй байдаг ба эдгээр нь ямар ч хяналтгүй, зохицуулалтгүй байдаг аж.
“BBC”-ийн Баруун Африкийн сурвалжлагч Николас Негосегийн хэлснээр 2009 оноос хойш Буркина Фасогийн экспортын тэргүүлэх бүтээгдэхүүн алт болсон байна. Тус улс 2019 онд 45 тонн алт олборлож байсан бол 2020 онд 54 тонн алт олборложээ. Өмнө нь хөвөн тус улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн байв.
Африкийн олон оронд албан бус уурхайнуудад дээвэр нурах зэрэг аюултай осол тогтмол гардаг. Өнгөрсөн сард Гана улсад алтны уурхай руу тэсрэх бодис тээвэрлэж явсан ачааны машин мотоциклтой мөргөлдсөний улмаас томоохон дэлбэрэлт болж, 13 хүн амиа алдсан билээ.
Эх сурвалж: BBC

#Буркина Фасо, #Дэлбэрлэт, #осол, #Уурхайн осол,