НҮБ-ын Дэлхийн цаг уур судлалын байгууллагын мэдээлснээр сүүлийн 30 жилийн хугацаанд Европын агаарын хэм дэлхийн дундажтай харьцуулахад хоёр дахин хурдацтай нэмэгдсэн байна.

Лхагва гарагт нийтэлсэн Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ) болон Европын холбооны Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн албаны хамтарсан тайланд дурдсанаар 1991 оноос хойш Европын бүс нутагт агаарын дундаж температур 10 жил тутамд Цельсийн 0.5 хэмээр нэмэгджээ.

ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас мэдэгдэлдээ “Европ дэлхийн дулаарлын дүр зургийг тодоор харуулж байгаа бөгөөд сайн бэлтгэгдсэн нийгэм ч цаг агаарын эрс тэс үзэгдлийн нөлөөллөөс ангид үлддэггүйг сануулж байна” гэж мэдэгджээ.

Европ агаарын температур өмнөх дээд амжилтуудыг эвдэж, сүүлийн жилүүдэд тус тивийн ихэнх хэсэгт ой хээрийн түймэр, хэт халалт, ган гачиг, томоохон үер зэрэг байгалийн гамшгуудын давтамж нэмэгдсэн.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж улам бүр дордож байгаа эрс тэс уур амьсгал өнгөрсөн жил Европт 50 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.

Дэлхийн дулаарал ирээдүйд хэрхэхээс үл хамааран Европ даяар агаарын температур дэлхийн дундаж температурын өөрчлөлтөөс хурдан өсөх хандлагатай байгааг уг тайлангийн зохиогчид анхааруулжээ.

Мөн Европын холбоо 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 55 хувь хүртэл бууруулах зорилт тавьсныг тайланд онцлоод, Европыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хил дамнасан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шийдэл боловсруулах олон улсын хүчин чармайлтын тэргүүн эгнээнд явж байгааг тэмдэглэжээ.

Уг тайланг 11-р сарын зургаанд Египетэд эхлэх НҮБ-ын цаг уурын асуудлаарх “COP 27” жил тутмын бага хуралтай холбоотойгоор нийтэлсэн байна.

Бага хуралд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен зэрэг дэлхийн удирдагчид оролцож, дэлхийн дулаарлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм.

Эх сурвалж: Al Jazeera

#онцолсон, #ДЦУБ, #европ, #нүб,