Пхеньяны энэ долоо хоногт хийсэн туршилтууд Өмнөд Солонгос болон АНУ-ын “Vigilant Storm” хамтарсан сургуулилалтын эсрэг хариу арга хэмжээ байсан.
Уг сургуулилалтыг сунгах шийдвэр гаргасны дараа тус улсын эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Пак Жон Чон шийдвэрийг “маш аюултай бөгөөд буруу сонголт” гэж шүүмжилсэн байна.
Үүнээс хойш нэг цаг орчмын дараа, пүрэв гарагийн 21:30 цагийн үед Хойд Солонгосоос Зүүн тэнгис рүү ойрын тусгалтай гурван баллистик пуужин харважээ.
Хойд Солонгос туршилтаа үргэлжлүүлэн нэг шөнийн дотор тэнгисийн хилийн бүс рүү 80 орчим удаа их буугаар буудсан болохыг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
Үүнийг 2018 онд байгуулсан Солонгос хоорондын хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл гэж Өмнөд Солонгос үзэж байна.
Пүрэв гарагт мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ли Жон Соп нар Вашингтон хотноо уулзаж, Хойд Солонгосын удаа дараагийн өдөөн хатгалгад шийдэмгий, үр дүнтэй хариу арга хэмжээ авах тал дээр санал нэгдсэн байна.
Хойд Солонгос энэ жил пуужингийн туршилтын тоогоор дээд амжилт тогтоосон бөгөөд зөвхөн лхагва гарагт гэхэд 23 пуужин харважээ. Пүрэв гарагт мөн тив алгасагч баллистик пуужин туршсан гэж Өмнөд Солонгос, Япон үзэж байна. Үүний зэрэгцээ, 2017 оноос хойш анх удаа цөмийн төхөөрөмж туршихаар техникийн бэлтгэлээ хангасан гэж Өмнөд Солонгос, АНУ таамаглаж байгаа.
Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар Вашингтон Хойд Солонгосын асуудлаар баасан гарагт нээлттэй хуралдах хүсэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд тавьсан бөгөөд уг хүсэлтийг тус зөвлөлийн бусад гишүүн Их Британи, Франц, Албани, Ирланд, Норвеги дэмжсэн байна.
Эх сурвалж: Reuters, Yonhap

#пуужингийн туршилт, #Хойд солонгос,