Хятадад арваннэгдүгээр сарын 3-ны өдөр 4,045 шинэ Ковид-19-ийн тохиолдол бүртгэгдсэний 757 нь шинж тэмдэгтэй, 3,288 нь шинж тэмдэггүй байжээ.

Энэ нь нэг өдрийн өмнө 581 шинж тэмдэгтэй, 2,791 шинж тэмдэггүй, нийт 3,372 шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

Баасан гарагт Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр тус улсад хоёр дахь өдрөө дараалан нас баралт бүртгэгдээгүй байна.

Пүрэв гарагт Хятадын нийслэл Бээжин хотод шинж тэмдэгтэй 32, шинж тэмдэггүй зургаан тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр нь шинж тэмдэгтэй 28, шинж тэмдэггүй гурван тохиолдол бүртгэгджээ.

Өмнөд хэсгийн Гуанжоу хотод хамгийн олон буюу 142 шинэ шинж тэмдэгтэй, 430 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх өдөр нь 50 шинж тэмдэгтэй, 323 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн гэж 19 сая орчим хүн амтай хотын эрх баригчид мэдэгдэв.

Цар тахал эхэлснээс хойш эх газрын Хятадад нийт 5,226 хүн нас барж, арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар шинж тэмдэг бүхий 262,309 тохиолдол батлагдсан байна.

Бусад өндөр хөгжилтэй орнууд ковидтой холбоотой хязгаарлалтын арга хэмжээгээ шат дараатай сулруулж байгаа ч Хятад “тэг ковид” бодлого баримталсаар байна. Энэ хүрээнд тусгаарлалт, хөл хорио, олон нийтийг хамарсан шинжилгээ зэрэг арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлсэн хэвээр байгаа юм.

Эдгээр хязгаарлалтын улмаас мягмар гарагт нэгэн бага насны хүүхэд эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ. Хохирогчийн аав олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд болсон явдлыг нийтэлсэн нь 800 сая хандалт авсан байна. Гэсэн ч лхагва гарагийн орой “Weibo” болон “Baidu” зэрэг цахим хуудсан дээрх холбогдох нийтлэлүүд бүгд устгагджээ.

Эх сурвалж: Reuters, CNN

#Коронавирус,