Ням гарагт НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “COP27” дээд хэмжээний уулзалт Египетэд эхэлжээ.
Улаан тэнгисийн эрэг дээрх Шарм-эль-Шейх амралтын газарт болж буй “COP27”-д дэлхийн 120 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа ба хоёр долоо хоногийн хугацаанд цаг уурын асуудлаар хэлэлцэх юм.
“COP27”-г даргалж буй Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шоукри дэлхийн удирдагчдыг Орос Украинд түрэмгийлсэнтэй холбоотой үүссэн хүнс, эрчим хүчний хямралд анхаарлаа хандуулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг орхигдуулахгүй байхыг уриалжээ.
Ням гарагт Дэлхийн цаг уурын байгууллага 2022 оны “Дэлхийн цаг уурын байдал”-ын тайлангаа танилцуулсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай байгааг тайланд онцлон тэмдэглэсэн байна.
Тайланд дурдсанаар дэлхийн агаарын хэм аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад аль хэдийнээ 1.15 хэмээр нэмэгджээ.
Мөн эрдэмтэд сүүлийн найман жилийг түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болох төлөвтэй байна гэж тооцоолоод, далайн түвшний өсөлтийн хурд, мөсөн голын масс багасаж буйг, рекорд эвдсэн хэт халалт зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн бусад өргөн хүрээний нөлөөллийн талаар анхааруулжээ.
Даваа, мягмар гарагт “COP27”-д хүрэлцэн ирсэн төрийн тэргүүнүүд болон засгийн газрын тэргүүнүүд тус бүр таван минутын илтгэл тавина.
Үүний дараа дэлхийн удирдагчид явж, хурлын төлөөлөгчдийн хэлэлцээр эхлэх юм. Энэ үеэр өнгөрсөн жил Глазго хотод болсон “COP26” дээд хэмжээний уулзалтын үеэр амласан амлалтуудын хэрэгжилтийг хянах болно.
Мөн уур амьсгалын өөрчлөлтийн тэргүүн эгнээнд явж буй хөгжиж буй орнуудыг амласан санхүүжилтээ өгөхийг шаардах, уур амьсгалын улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг асуудал “COP27”-ийн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.
Албан ёсны хэлэлцээрийн хажуугаар хоёр долоо хоногийн турш дэлхийн өнцөг булан бүрээс залуучууд, бизнесийн бүлгүүд, уугуул иргэдийн нийгэмлэг, академи, уран бүтээлчид, загварын нийгэмлэгүүдийн үзэсгэлэн, семинар, соёлын үзүүлбэр бүхий олон арван арга хэмжээ зохион байгуулна.
Эх сурвалж: BBC