Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Хятадыг тус улсын сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгажээ.
Даваа гарагт Трюдо сэтгүүлчдэд хандан “Бид сонгуулийн явц, тогтолцооныхоо шударга байдлыг бэхжүүлэх талаар дорвитой арга хэмжээ хэрэгжүүлсэн бөгөөд сонгууль болон манай ардчилал, институциудад халдахыг завдсан гадны хөндлөнгийн оролцоотой тэмцэхэд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсээр байх болно” гэжээ.
“Харамсалтай нь Хятад ч бай, бусад улс ч бай, дэлхийн өнцөг булан бүрээс улс орнууд, тэдгээрийн төрийн байгууллагын ажилтнууд манай тогтолцоо, ардчилалтай түрэмгийллийн тоглоом тоглосоор байгааг бид харж байна” гэж тэрээр нэмж хэлэв.
Түүний мэдэгдэлтэй зэрэгцэн, Канадын тагнуулын алба сүүлийн сонгуулийн үеэр зарим нэр дэвшигч Хятадаас дэмжлэг авсныг тогтоосон тухай орон нутгийн “Global News” телевиз мэдээлжээ.
Нэрээ нууцалсан тагнуулын ажилтнуудаас эш татан мэдээлснээр Бээжингийн зүгээс 2019 оны холбооны сонгуулийн 11 нэр дэвшигчийг дэмжиж, санхүүжилт олгож, мөн олон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны зөвлөхөөр Хятадын мэргэжилтнүүд ажилласан байна.
Нэг тохиолдолд, БНХАУ-ын консулын газар 250,000 канад долларын санхүүжилтийг Онтарио мужид төвтэй мужийн парламентын төлөөлөгчийн газраар дамжуулсан байна.
Парламентын гишүүдийн ажлын албанд өөрийн хүмүүсээ оруулснаар эцсийн дүндээ бодлогын түвшинд нөлөөлөх зорилготой гэж тус агентлаг мэдээлжээ.
Мөн улс төрийн хүрээнийхэнд нөлөө үзүүлэхийн тулд томоохон намуудын хуучин албан тушаалтнуудтай “хамтран ажиллах, хээл хахууль өгөх”-өөр оролдсон гэж мэдээлсэн байна.
Сүүлийн үед Хятадтай холбоотой өөр нэг маргаан дагуулсан мэдээлэл цацагдсан нь Хятад улс өөр орны нутаг дэвсгэрт албан бус “цагдаагийн газар” байгуулсан гэх мэдээлэл юм.
Өнгөрсөн сард Ирланд, Нидерланд зэрэг ЕХ-ны хэд хэдэн улс Хятадыг өөрийн нутаг дэвсгэрт байгуулсан “цагдаагийн газрууд”-аа хаахыг шаардсаны дараа Канадын Хатан хааны морьт цагдаагийн газар уг үйл ажиллагаатай холбоотой шалгалтаа эхлүүлсэн байна.
Эх сурвалж: BBC