Украины дайныг шүүмжилснийхээ төлөө Оросын хориг арга хэмжээнд өртсөн Холливудын жүжигчин, найруулагч Шон Пенн мягмар гарагт Киевт айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийд Оскарын шагналаа зээлдүүлжээ.

Тэрээр Украины удирдагчид хандан “Энэ бол зүгээр л бэлгэдлийн шинжтэй, тэнэг зүйл. Та дайнд ялахаараа Малибу руу буцаачхаарай” гэж хэлжээ.

Харин Зеленский Украинд баримтат киноны зураг авалт хийж, дайн эхэлснээс хойш гурав дахь удаагаа тус улсад айлчилж буй Пеннд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж, улс орныг сурталчлахад хувь нэмрээ оруулсных нь төлөө Хүндэтгэлийн одонгоор шагнасан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

Дараа нь тэд хамтдаа Оросын түрэмгийлэл эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдөр Пеннийн гарын үсгээ бичиж үлдээсэн дурсгалын самбарыг Зеленскийн тушаалаар нээсэн “Эр зоригийн гудамж”-нд шилжүүлсэн байна.

Зеленский оройны мэдэгдэлдээ Пеннийг түрэмгийллийн өдөр Украины нийслэлд хүрэлцэн ирсэн цагаасаа хойш “олон улсаас дэмжлэг авахад туслахын тулд олон зүйл хийсээр ирсэн” хэмээн түүний гавьяаг үнэлсэн байна.

Тэрээр “Эр зоригийн гудамж”-ийг Украинчуудтай мөр зэрэгцэн эрх чөлөөний төлөө тэмцэж буй нэрт зүтгэлтнүүдэд талархал илэрхийлж байгаагийн зэрэгцээ “Бидний ялалтын төлөө янз бүрийн хүмүүс, хүчнүүд, үйлдвэрүүд нэгдсэнийг хойч үеийнхэндээ сануулах зорилготой” гэж хэлжээ.

Наймдугаар сард байгуулсан уг гудамжинд Европын комиссын ерөнхийлөгчид, Латви, Польш, Чех, Словенийн ерөнхий сайд нар, Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон нар дурсгалаа мөнхөлсөн байна.

Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленский, #УКраин, #Шон Пенн,