Оросын зэвсэгт хүчин Украины цэргүүдийн давшилтыг удаашруулахын тулд өөрийн хамгаалж буй гол цэгүүд, тэр дундаа Мариуполь хотын эргэн тойронд бэхлэлт босгож байгааг Их Британийн Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв.

Их Британийн Батлан ​​хамгаалах яамны тагнуулын алба Оросын армийг их хэмжээний “лууны шүд” буюу цэргийн техник хэрэгслийн хурдыг сааруулах зориулалттай пирамид хэлбэртэй, бетон блок үйлдвэрлэхийн тулд эзлэгдсэн Мариуполь хотын хоёр үйлдвэрийг ашиглаж байна гэж дүгнэсэн байна.

Эдгээр блокуудыг өргөст тор, минатай хослуулж, байрлуулж байгаа нь Оросын хүчин хамгаалалтын тактикт шилжихээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаагийн илрэл гэж шинжээчид харж байна.

“Лууны шүдийг Мариуполь болон Никольске тосгоны хооронд, мөн хойд Мариуполиос Старый Крым тосгоны хооронд суурилуулсан байх магадлалтай. Мариуполь бол Оросын нутаг дэвсгэрээс Крым руу чиглэсэн хуурай замын нэг хэсэг бөгөөд ложистикийн гол холбоос юм. Лууны шүдийг эзлэгдсэн Запорожье болон Херсонд бэхлэлт байгуулахаар нэмж илгээсэн” гэж тагнуулын мэдээлэлд дурджээ.

Мөн “Энэ нь амжилттай болсон тохиолдолд Украины давшилтыг удаашруулж магадгүй” гэж дүгнэсэн байна.

Дайны судалгаа шинжилгээний хүрээлэн мөн Оросын хүчин өмнөд бүс нутагт хамгаалалтаа сайжруулахын тулд тасралтгүй хүчин чармайлт гаргаж байгааг тэмдэглэжээ.

Тус хүрээлэнгийн аравдугаар сарын 29, арваннэгдүгээр сарын 3, 4-ний өдөр хиймэл дагуулаас авсан зургаас Херсон хотоос зүүн зүгт 70 км зайд орших Каховка, Херсон хотоос баруун өмнө зүгт найман км зайд орших Гола Пристань, Херсон хотоос баруун өмнө зүгт 60 км зайд орших Ивановка зэрэг Днепр мөрний зүүн эрэгт орших газруудад Оросын хүчин бэхлэлт байгуулсныг харж болохоор байна.

Байгалийн онцлогтой уялдуулан ашигладаг уг саадыг ойртож буй дайсны хүчийг удаашруулж, хааж, тэднийг дайрах боломжтой газар руу чиглүүлэхэд ашигладаг бөгөөд их бууны системтэй уялдуулах нь үр дүнтэй байдаг аж.

Хоёрдугаар сард Оросын “цэргийн тусгай ажиллагаа” эхэлсний дараа Херсон хот Орост эзлэгдсэн анхны томоохон хот болж байв. Сүүлийн саруудад Украины цэргүүд тус хот руу давшиж байгаа бөгөөд Киев хотыг түрэмгийлэгч хүчнээс чөлөөлбөл энэ нь Москвагийн хувьд томоохон ялагдал болох юм.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #ОРос, #УКраин, #Херсон,