Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский орос цэргүүдийг Херсон хотод дайны гэмт хэрэг үйлдэж, энгийн иргэдийг хөнөөсөн хэмээн буруутгав.
Зеленский ням гарагт оройн мэдэгдэлдээ “Оросын арми тус улсын бусад бүс нутгуудад үйлдсэн хэрцгийллээ Херсонд мөн адил үйлджээ. Мөрдөн байцаагчид орос цэргийн үйлдсэн 400 гаруй дайны гэмт хэргийг баримтжуулсан. Амиа алдсан энгийн иргэд, цэргийн албан хаагчдын цогцсыг олсон” гэж хэлсэн байна.
Оросын тал энгийн иргэдийг зориудаар онилсон гэх Украины буруутгалыг үгүйсгэсээр байна.
Оросын арми түрэмгийлэл эхэлснээс хойш эзэлж авсан цорын ганц бүс нутгийн нийслэлээс ухарсны дараа Украины цэргүүд Днепр мөрний баруун эрэгт хяналтаа тогтоож, Херсоны оршин суугчид тэднийг баяртайгаар угтан авчээ.
Гэсэн ч хот аюултай хэвээр байна. Херсон мужийн захирагч Ярослав Янушевич оройн таван цагаас өглөөний найман цаг хүртэл хөл хорио тогтоож, аюулгүй байдлын үүднээс иргэдийг хотоос гарч, орохыг хориглосон тухай мэдэгдэв.
Янушевич “Дайсан бүх чухал дэд бүтцийг минажуулсан. Бид ойрын хэдэн өдрийн дотор эдгээр газруудыг аюулгүй болгоод, хотыг нээхээр хичээж байна” гэж Украины телевизэд ярьжээ.
Зеленский мөн Херсоны оршин суугчдад “Херсонд байдал маш аюултай хэвээр байгааг битгий мартаарай” гэж анхааруулсан байна.
Одоогоор Херсоны ихэнх байшингууд цахилгаан, усгүй хэвээр байгаа бөгөөд хотын нийтийн аж ахуйн компаниуд Оросын цэргүүдийн эвдэлж, сүйтгэсэн дэд бүтцийг сэргээхээр ажиллаж байгаа аж.
Хотод үлдсэн оршин суугчид түрэмгийлэгчдийн үйлдсэн хүчирхийллийн тухай мөн мэдэгдсэн байна. Тэдний хэлснээр орос цэргүүд хотоос гарсан украин цэргүүдийн гэрийг тонож, шалган нэвтрүүлэх цэгүүдээр дамжин өнгөрч буй залуусыг үндсэрхэг үзэл бүхий шивээстэй эсэхийг шалгаж, Украиныг дэмжигчдийг баривчилж, эрүүдэн шүүж байжээ.
Украины арми өнгөрсөн долоо хоногт Днепр мөрний дагуух 179 суурин буюу нийт 4,500 хавтгай дөрвөлжин километр талбайг Оросын хүчнээс чөлөөлсөн байна.
Украины зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр Донецк, Луганск мужуудад зүүн фронтын дагуу ширүүн тулаан үргэлжилсээр байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Сумы, Харьков, Запорожье, Луганск, Донецк зэрэг хотуудад пуужин болон их бууны цохилт өгсөн байна.
Зеленский “Өмнөх өдрүүдийн адил Донецк мужид ширүүн тулаан өрнөж байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters