Ням гарагт болсон регбигийн тэмцээний үеэр Хятадын төрийн дууллын оронд эсэргүүцлийн утга агуулга бүхий дууг эгшиглүүлсний дараа Хонконгийн эрх баригчид мөрдөн байцаалт явуулахыг шаарджээ.
“Хонконгийн алдар” дууг 2019 онд болсон ардчиллыг дэмжигч хөдөлгөөний албан бус сүлд дуу гэж үздэг. Дуунд “манай нутаг дэвсгэр дээр хүмүүс уйлж байна” гэх зэрэг үгнүүд гардаг бөгөөд “ардчилал, эрх чөлөө”-ний тухай дурдсан байдаг.
Уг дууг жил бүр зохион байгуулдаг “Asia Rugby Sevens” тэмцээнд Хонконг болон Өмнөд Солонгосын тоглолтын өмнө эгшиглүүлсэн байна.
Хонконгийн баг энэ алдааг анзаарсан бөгөөд баг нь финалд шалгарсны дараа шагнал гардуулах ёслолын үеэр Хятадын төрийн дуулал буюу “Сайн дурынхны марш”-ыг эгшиглүүлсэн аж.
Тэмцээний дараа бүс нутгийн захиргаа “хүчирхийллийн жагсаалтай холбоотой дууг тоглуулсныг буруушааж” байгаагаа мэдэгджээ. Албаны хүмүүс мэдэгдэлдээ дууны нэрийг дурдаагүй боловч ням гарагт болсон тоглолтын дүрс бичлэг цахим ертөнцөд тарсан байна.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр ням гарагийн орой Хонконгийн регбигийн холбоонд албан бичиг хүргүүлж, дээрх асуудлыг нухацтай авч үзэн, “бүрэн бөгөөд гүнзгий” мөрдөн байцаалт явуулахыг шаардсан гэв.
Хонконгийн регбигийн холбооны мэдэгдсэнээр тэмцээнийг зохион байгуулсан “Asia Rugby” байгууллага уучлалт гуйж, ийм зүйл дахин давтагдахгүй гэж амласан байна.
Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс Хонконгийн багийн дасгалжуулагч зөв дуу өгсөн боловч тэмцээний арын албаны ажилтан алдаа гаргасан гэж тайлбарласан байна.
2020 оноос Хонконгд Хятадын төрийн дууллыг үл хүндэтгэхийг хуулиар хориглосон. Ингэхдээ “Хонконгийн алдар” дууг хориглоогүй ч энэ оны эхээр Их Британийн Консулын газрын гадаа нэгэн эр аман хуураар уг дууг болон өөр хэд хэдэн дууг тоглосны дараа “үймээн самуунд уриалан дуудсан” хэргээр саатуулагдсан байна.
Хонконг бол Хятадын засаг захиргааны онцгой бүс бөгөөд “нэг улс, хоёр систем” бодлого баримталдаг. Гэвч сүүлийн жилүүдэд, ялангуяа ардчиллыг дэмжсэн асар том эсэргүүцлийн дараа тус бүс нутагт Хятадын нөлөө улам бүр нэмэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: BBC

#хонконг, #Хонконгийн алдар, #ХЯтад,