Өнөөдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өмнөд хэсгийн Херсон хотод айлчилж, олон сар үргэлжилсэн Оросын эзлэн түрэмгийллийн дараа хот чөлөөлөгдсөний баярыг ард иргэд, цэргүүдтэй хамт тэмдэглэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Оросын цэргүүдийг Херсон хотоос ухрахад хүргэсэн Украины сөрөг довтолгоо нь хоёрдугаар сард түрэмгийлэл эхэлснээс хойших Украины армийн хамгийн том амжилтуудын нэг байв.

Зеленский Херсон хотод хүрэлцэн ирээд, төв талбай дахь захиргааны байрны өмнө цэргүүдэд хандан үг хэлснийхээ дараа сэтгүүлчдэд “Бид урагшилж байна. Бид бүх улс орныхоо энх тайван, амар амгалангийн төлөө тулалдахад бэлэн байна” гэж хэлжээ.

Тэрээр НАТО болон Киевийн бусад холбоотнуудад Оросын эсрэг дайнд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, АНУ-аас илгээсэн өндөр хөдөлгөөнт их бууны пуужингийн систем (Himars) Украины дайны хүчин чармайлтад томоохон өөрчлөлт авчирсан болохыг тэмдэглэв.

Саяхныг хүртэл Оросын зэвсэгт хүчний хяналтанд байсан захиргааны байрны өмнөх төв талбайд олон хүн цугларчээ. Хүмүүс Украины төрийн далбааг намируулж, зарим нь далбаагаа нөмөрсөн харагдана.

Зеленскийг хамгаалалтын ажилтнууд тойрон хамгаалах бөгөөд тэрээр “Би үнэхээр баяртай байна. Хүмүүсийн хариу үйлдэл бол тавилттай жүжиг биш. Ард түмэн Украины армийг, манай цэргүүдийг, бид бүгдийг хүлээж байсан нь тодорхой байна” гэж хэлжээ.

Найман сарын хугацаанд Оросын эзлэн түрэмгийллийн дор амьдарсан оршин суугчдын төлөө Херсонд зочилж, тэдэнд “Бид үнэхээр буцаж ирсэн, бид үнэхээр туг далбаагаа мандуулсан” гэдгээ харуулах нь чухал байсан гэж Зеленский хэлэв.

Украины хүчнийхэн цаашид аль зүгт урагшлах вэ гэсэн асуултад тэрээр “Москва биш... Бид өөр улсын нутаг дэвсгэрийг сонирхдоггүй” гэж хариулсан байна.

Зеленский хотод 30 орчим минут айлчлаад буцжээ.

Оросын цэргүүд түрэмгийлэл эхэлснээс хойш эзэлсэн цорын ганц бүс нутгийн нийслэлээс ухарсны дараа Украины цэргүүд өнгөрсөн баасан гарагт Херсон хотын төвд нэвтэрсэн. Цэргээ эргүүлэн татсан нь Оросын дайны гурав дахь том ухралт бөгөөд томоохон хотоос цэргээ татсан анхны тохиолдол юм.

Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленский, #УКраин, #Херсон,