Тус аймагт “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох уулзалт болж байна.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Улс орны хөтөлбөр 2017-2022”-ыг амжилттай хэрэгжүүлэн ажилласан аймгууд Улиастайд хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж байна. Тухайлбал, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн туршлага солилцох уулзалт болж, 60 гаруй хүн оролцож байна.

2017-2022 онд “Улс орны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүн, сургамж, сайн туршлагыг хуваалцах, цаашдын тогтвортой байдлыг хангах энэ уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Д.Ганбат, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НҮБ-ын Шадар суурин төлөөлөгч хатагтай Аяако Кайно, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, БШУЯ-ны мэргэжилтэн Б.Дуламханд, Б.Гэрэлтуяа, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймаг, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийнхөн оролцож байна.

Мөн үйл ажиллагаанд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан цахимаар оролцож, оролцогчдод мэндчилгээ хүргэлээ. Уулзалтын үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: -“Хүүхдийн сайн сайхны төлөөх үйлс бол бүх нийтийн үйл хэрэг. Хүүхдийн хөгжил, тэдний онцлог хэрэгцээг мэдэрсэн төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хүүхдэд ээлтэй үйлчилгээг бий болгох. Түүнийг төгөлдөржүүлэх нь төрийн бүх шатны байгууллага, цаашлаад иргэн бүрийн үүрэг юм. Бид Хүүхдэд ээлтэй орон нутаг санаачилгыг дэмжиж, аймгийн дэд хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлэн хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгаалал, засаглалын чиглэлээр олон зорилтот хийгээд хөтөлбөрт ажлыг хэрэгжүүлж, мөнхүү чамгүй сайн туршлагыг хуримтлуулж чадлаа.

Төрийн бодлогын залгамж халааг хадгалж, 2017-2020 онд хэрэгжүүлсэн хүний хөгжлийг дэмжсэн бодлого хөтөлбөрүүдийн ололт амжилт, сайн үр дүнгүүдийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хөтөлбөрүүдийн хоёрдугаар шат хэлбэрээр аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Тогтвортой амьдрал амгалан гэр бүл”, “Даян мэргэн”, “Чадварлаг эмч”, “Чадварлаг багш”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, Үндэсний бахархал Монгол өв соёл”, “Үдийн хоол” зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн зорилтуудын гол суурь зорилт бол засаглалын зорилт юм.

Учир нь хүүхдэд ээлтэй засаглалын тогтолцоо бүрдсэнээр хүүхдэд ээлтэй эрүүл мэнд, хүүхдэд ээлтэй боловсрол, хүүхдэд ээлтэй хамгааллын үйлчилгээ үзүүлэх, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд орон нутгийн хөгжлийн сангийн, жилд дунджаар тогтмол 20-оос доошгүй хувийг хүүхдийн хөгжил, хамгааллын салбарт төсөвлөн тэдний эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч, хөгжих эрхийг ханган ажиллахад анхаарч байна” гэв.

“Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох уулзалтаар 2017-2022 онд дээрх аймаг, дүүргүүдэд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үндсэн үр дүн, сайн туршлага, бэрхшээл сургамжийг хэлэлцэн цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай зөвлөмж гаргаж, тогтвортой байдлыг ханган ажиллах төлөвлөгөөг хэлэлцэх юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

135 төрийн байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болжээ

Завхан аймаг Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлжээ.

Ингэхийн тулд салбарын хүний нөөцийг чадавхжуулах, орчин нөхцөлийг сайжруулах олон талт үйл ажиллагаануудыг хэрэгжүүлснээр эхийн эндэгдэлгүй болж, нялхсын эндэгдлийг 13,5 промильд хүргэж зорилтот түвшнийг хангаж, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлж ажилласан байна. Мөн хүүхдийн хөгжих эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, салбарын бодлого хөтөлбөрүүдийн уялдааг ханган ажилласнаар сайжруулсан ариун цэврийн байгууламжтай сургууль цэцэрлэгийн тоог дунджаар 37 хувиар өсгөжээ.

Өнөөдрийн байдлаар 10 сумын дотуур байр ус, ариун цэврийн байгууламжтай боллоо. Ерөнхий боловсролын бүх сургууль 100 хувь хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, бага болон суурь боловсролын хамран сургалтыг дунджаар суурь төвшнөөс 7 хувь, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 10 хувиар нэмэгдүүллээ.

Хүүхдийг аливаа дарамт хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, хүүхдийн эрхийн зөрчилгүй байж тэдний хөгжил оролцоог дэмжин ажилласнаар хүүхэд хамгааллын хамтарсан багийн хариу үйлчилгээний чанарыг 98 хувьд хүргэжээ.

Өнөөдөр хүүхэд хамгааллын бодлоготой төрийн байгууллагын тоог 135-д хүргэж, хүүхдийн санал санаачилгыг дэмжин хүүхдээ сонсдог орон нутгийн тогтолцоог хөгжүүллээ. Мөн Завхан аймаг нь анх удаа УИХ-ын гишүүн, Бодлогын яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, шүүх, прокурор, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, сумын Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнүүд, сумын ИТХ-ын дарга нар, 23 сумын хамтарсан багийн гишүүд оролцсон “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн өргөтгөсөн хуралдааныг хийжээ.

“Хүүхэд бүр нь аз жаргалтай, хүчирхийлэлгүй, оюунлаг Завханчууд” хэмээх уриалгыг гаргаж, Хүүхдийн хүчирхийлэлгүй аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Бидний олон талт хамтын ажиллагааны үр дүнд олон эерэг үр дүн, өөрчлөлт гарсан хэдий ч алдаа оноотой, сургамжтай зүйлүүд ч бас байна. Тухайлбал бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл тууштай буурахгүй, гэр бүлийн хүчирхийлэл, охидын жирэмслэлт, төрөлт, цахим гадуурхалт, бүхий л орчинд хүүхдийн аюулгүй байдал бүрэн хангагдаж чадахгүй байсаар байна. Бид хүрсэн үр дүн, ололт амжилт, сургамждаа тулгуурлан дээрх зүйлд анхаарлаа хандуулах учиртайг энд сануулан хэлэхийг хүсэж байна гэж аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал уулзалтын үеэр онцлов.

#Завхан аймаг,