Өнөөдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр видео холбоосоор үг хэлсэн бөгөөд энэ үеэр тэрээр дэлхийн удирдагчдыг дайныг зогсоох төлөвлөгөөг дэмжихийг уриалжээ.
Тэрээр “Оросын сүйрлийн үр дагавартай дайныг зогсоох ёстой, зогсоох цаг нь болсон гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдэгдээд, Оросыг нутаг дэвсгэрээс нь бүх цэргээ татаж, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулахыг уриалсан байна. Мөн Киев бүрэн эрх, газар нутаг, тусгаар тогтнолдоо хэзээ ч буулт хийхгүй гэдгийг хатуу анхааруулжээ.
Түүнчлэн Украин эзэлсэн бүх газар нутгаа хяналтандаа авах хүртэл байлдааны ажиллагаа дуусахгүй гэдгийг сануулав.
“Их 20”-ийн уулзалтын дараа Зеленский өөрийн “Telegram” сувагтаа хэлсэн үгээ хураангуйлаад, Украины талаас тавьж буй 10 нөхцөлийг танилцуулсан байна.
Тэрээр “Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо би эдгээр шийдлүүдийн талаар тодорхой бөгөөд шударга саналуудыг дэвшүүлсэн” гэжээ.
Түүний нэрлэсэн “энх тайвны томьёо”-нд: Цацрагийн болон цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал; эрчим хүчний аюулгүй байдал; дайны хоригдлууд болон албадан гаргасан хүмүүсийг суллах; НҮБ-ын дүрмийг хэрэгжүүлэх, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дэлхийн дэг журмыг сэргээх; Орос цэргээ татаж, байлдааны ажиллагаагаа зогсоох; шударга ёсыг сэргээх; байгальд ноцтой хор хөнөөл үзүүлэхээ зогсоох; даамжрахаас урьдчилан сэргийлэх; дайныг зогсоох төлөвлөгөө зэрэг зүйлс багтжээ.
Үргэлжүүлэн “Украин дэлхийн тэргүүлэгч орнуудыг бидэнтэй хамт энх тайвныг бүтээгчид байхыг урьж байна” хэмээн дээрх төлөвлөгөөг дэмжихийг “Их 20”-ийн гишүүдэд уриалсан байна.
Эх сурвалж: The Guardian

#Володимир Зеленский, #УКраин,