Америкийн сансар судлалын НАСА агентлаг “Артемис” хөтөлбөрийнхөө хүрээнд орон нутгийн цагаар 01:47 цагт Флорида дахь Кеннедигийн сансрын төвөөс 100 метрийн өндөртэй "SLS" пуужингаа сар руу хөөргөлөө.
Пуужин нь сансрын капсулыг тээвэрлэж байгаа бөгөөд пуужин хөөргөснөөс хойш 90 орчим минутын дараа “Orion”-ыг өөрөөсөө салгах юм.
“Orion” гэгддэг энэхүү сансрын хөлөг энэ удаад нислэгийн багийн бүрэлдэхүүнгүйгээр сансарт аялах боловч туршилт амжилттай болбол дараагийн удаад сансрын нисгэгчдийг сар руу хүргэх аж.
Уг капсул нь 25 хоногийн аяллынхаа хугацаанд нийт 64,374 км замыг туулах ба саранд 97 км-ийн зайд ойртоод дэлхий рүү буцах юм.
Пуужинг 8, 9-р сард хоёр удаа хөөргөх оролдлого хийсэн ч техникийн саатлын улмаас хойшлогдоод байсан юм.
Эртний Грекийн дарь эх, Аполлоны ихэр дүүгийн нэрээр нэрлэгдсэн “Артемис” хөтөлбөрийн хүрээнд НАСА 2025 он гэхэд сансрын нисэгчдийг сарны гадаргуу дээр хүргэх зорилго тавьсан байна.
Эх сурвалж: BBC