“BMJ Global Health” сэтгүүлд Мягмар гарагт нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар бол дэлхий даяар 12-34 насны 0.67-1.35 тэрбум хүн сонсох дадал муутай буюу аливаа зүйлийг удаан хугацаагаар, дууг нь хэт чангалж сонсох хандлагатай байна гэжээ.
Энэ нь яваандаа сонсгол алдагдах эрсдэлтэй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөх, Өмнөд Каролинагийн Анагаах Ухааны Их Сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, уг судалгааны ахлах зохиолч Лорен Диллард мэдэгдэв.
Түүний хэлснээр хэт чанга дуу чимээнд чихний мэдрэхүйн эсүүд болон бүтэц ядардаг байна. Хэрэв энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл байнгын гэмтэл үүсэж, сонсгол алдагдах, чих шуугих зэрэг эмгэгтэй болдог аж.
Уг судалгааны хүрээнд 2000-2021 оны хооронд нийтлэгдсэн аюулгүй сонсох практикийн талаарх шинжлэх ухааны гурван өгүүллийн өгөгдөлд мета-анализ хийсэн байна.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв долоо хоногт 85 децибелийн дуу чимээг 40-өөс ихгүй цагаар сонсоход аюулгүй гэж үздэг.
Гэтэл хүмүүс гар утсаараа MP3 аудио файлыг ихэвчлэн 105 децибелийн чангаар сонсдог бөгөөд ихэнхдээ 104-112 децибелийн хооронд хэлбэлздэг болохыг судалгаагаар тогтоосон байдаг аж.
Аз болоход хүмүүс дадлаа өөрчилж, сонсголоо гэмтээхээс хамгаалах боломжтой байна. Диллардын хэлснээр ямар ч үед чих хангинах нь дуу чимээ хэт чанга байгааг илтгэдэг. Ийм үед төхөөрөмжнийхөө дууг суллаж, сонсдог хугацаагаа багасгах, тоглолт үзэж байгаа бол чанга яригчаас хол зогсож, чимээ шуугиатай газраас хэсэг хугацаанд холдох, мөн чих хамгаалах бөглөө ашиглах нь үр дүнтэй байдаг байна.
Мэргэжилтнүүд ямар чихэвч сонсоход хамгийн аюулгүй болохыг хэлж чадаагүй боловч орчны чимээг багасгадаг чихэвч ашиглахыг Диллард зөвлөжээ. Эргэн тойрны дуу чимээ сул үед дууг чангалах шаардлага бага гардаг гэж тэрээр хэлэв.
Эх сурвалж: CNN

#онцолсон, #сонсгол, #судалгаа,