Өнөөдөр орон нутгийн цагаар 10:15 цагт Хойд Солонгосын нийслэл Пхеньяны ойролцоогоос тив алгасах баллистик пуужин (ICBM) харвасан тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Японы талаас өгсөн мэдээллээр пуужин Японы эдийн засгийн онцгой бүс (EEZ) дотор, Хоккайдо арлын ойролцоох нэгэн арлаас баруун зүгт 200 км-ийн зайд усанд унасан байна.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Тайландаас “Бид Хойд Солонгосын урьд өмнө хэзээ ч байгаагүй давтамжтай өдөөн хатгалгын эсрэг хатуу эсэргүүцэл илэрхийлсэн. Бид Пхеньянд ийм үйлдлийг огт тэвчиж чадахгүй гэдгээ хэлсэн” гэж мэдэгдэв.

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Өмнөд Солонгосын удирдагч Юн Сук Ёол, Кишида нар Камбожид гурван талт дээд хэмжээний уулзалт хийсэн. Энэ үеэр холбоотнууд Хойд Солонгосын өдөөн хатгасан үйлдлийг буруушааж, Умардын цөмийн зэвсгийн туршилтын хариуд хамтран арга хэмжээ авахаар тохиролцсон юм.

Уулзалттай холбогдуулан Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи бүс нутаг дахь оролцоогоо бэхжүүлэх АНУ-ын төлөвлөгөөний эсрэг илүү ширүүн арга хэмжээ авна гэж өчигдөр анхааруулсан билээ.

Түүний мэдэгдлийн дараа Хойд Солонгос мөн богино зайн баллистик пуужин харвасан.

Хойд Солонгос энэ онд пуужингийн туршилтаараа дээд амжилт тогтоогоод байгаа. Өнөөдрийн туршилт нь Пхеньяны энэ жил хийсэн “ICBM”-ийн найм дахь туршилт болж байна.

Эх сурвалж: BBC

#ICBM, #тив алгасах баллистик пуужин, #Хойд солонгос,