Пүрэв гарагт Холбооны мөрдөх товчооны дарга Кристофер Врей Хятадын засгийн газар АНУ-ын хотуудад зөвшөөрөлгүйгээр “цагдаагийн газар” байгуулж байгаад маш их санаа зовж байгаагаа хууль тогтоогчдод мэдэгдэв.
“Safeguard Defenders” гэх Европт төвтэй хүний эрхийн байгууллага өнгөрсөн есдүгээр сард Хятадын цагдаагийн газар Нью-Йорк зэрэг дэлхийн томоохон хотуудад салбар нэгжээ байгуулан, үйл ажиллагаа явуулдаг болохыг ил болгосон.
Хятадын хилийн чанад дахь цагдаагийн газар нь тэрс үзэлтнүүдийг дарамталж, шахалт үзүүлэх замаар нутагт нь буцааж, шүүхэд шилжүүлэх үүрэг хүлээдэг аж. Энэ бүхнийг хилийн чанадад нөлөөллийн ажил явуулж, суртал ухуулга хийх үүрэгтэй Коммунист намын харьяа Нэгдсэн фронтын ажлын алба хариуцдаг байна.
“Би үүнд маш их санаа зовж байна. Бид ийм хэлтсүүд байдаг гэдгийг мэдэж байгаа” гэж Врэй АНУ-ын Сенатын Дотоодын аюулгүй байдал, засгийн газрын хэрэг эрхлэх хорооны сонсголын үеэр хэлжээ.
Үргэлжлүүлэн “Хятадын цагдаа нар Нью-Йоркт зохих зохицуулалтгүйгээр салбараа нээхээр оролдсон гэж бодоход хүртэл энэ нь доромжлол шиг санагдаж байна. Тэд манай тусгаар тогтнолд халдаж, шүүх болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны стандарт үйл явцаас зайлсхийсэн байна” гэж мэдэгдэв.
Бүгд найрамдах намын сенатор Рик Скотт Хятадын цагдаагийн хэлтсүүд нь АНУ-ын хуулийг зөрчсөн эсэхийг асуухад Холбооны мөрдөх товчоо “хуулийн параметрүүдийг судалж байгаа” гэж Врэй хариулсан байна.
Хятадын засгийн газар өмнө нь Ши Жиньпинтэй санал нийлээгүй АНУ-д амьдардаг хүмүүсийг дарамталж, мөрдөж, тагнаж, шантаажилж байсан бөгөөд АНУ үүнтэй холбоотой хэд хэдэн яллах дүгнэлт үйлдэж байсан тухай Врей мэдэгдсэн байна.
Холбооны мөрдөх товчоо энэ асуудлаар АНУ-ын холбоотнуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Хилийн чанад дахь гэмт хэргийн сэжигтнүүдийг илрүүлэхэд чиглэсэн Хятадын хүчин чармайлтыг “Үнэг агнуурын ажиллагаа” гэж нэрлэдэг байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #нууц цагдаагийн газар, #ХЯтад,