Өмнөговь аймагт "Хүүхдээ сонсох өдрийг" төрийн байгууллагууд сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулж хэвшээд байна. Тус хуваарийн дагуу арваннэгдүгээр сарын эхээр Номгон сумын Эрүүл мэндийн төв арга хэмжээг зохион байгууллаа.

“Хүүхдээ сонсох өдөр”-өөр сумын ерөнхий боловсролын  6-9 дүгээр ангийн сурагчдаас санал сонсож, эмнэлгийн мэргэжилтэй болох хүсэл сонирхолтой нийт 10 хүүхдийг хүлээн авч, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон эмч, сувилагч, эх баригч, лаборант зэрэг эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа, мэргэжлийн онцлог, мэргэжлийн бахархлыг танилцуулсан байна. Мөн хүүхдэд ээлтэй орчин бий болгох тал дээр ярилцлага зохион байгуулж, хүүхдүүдийн сонирхсон асуултад мэргэжлийн эмч, сувилагч нар хариулт өгчээ.

#Өмнөговь аймаг, #Хүүхдээ сонсох өдөр,