Ням гарагт Оросын хяналтад байгаа Украины Запорожье атомын цахилгаан станц их бууны цохилтод өртөж, НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага халдлагыг зэмлэн буруушаав.
Бямба, ням гарагт Европын хамгийн том атомын цахилгаан станцад арав гаруй дэлбэрэлт болсон талаар Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) мэдэгджээ.
Дэлбэрэлтэд Украин болон Оросын талууд бие, биеэ буруутгаж байгаа аж.
ОУАЭА-ийн тэргүүн Рафаэль Гросси дэлбэрэлт болсон тухай мэдээ маш их түгшүүр төрүүлж байгааг хэлээд, “Атомын цахилгаан станцын талбайд дэлбэрэлт болсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүний ард хэн ч байсан тэр даруй зогсоох ёстой. Би өмнө нь олон удаа хэлсэнчлэн та нар галаар тоглож байна!” гэж мэдэгджээ.
Үйлдвэрийн удирдлагын өгсөн мэдээллээр зарим барилга байгууламж, систем, тоног төхөөрөмж эвдэрч, гэмтсэн ч цөмийн аюулгүй байдалд нөлөөлөхөөр хохирол учраагүй байна.
Станц дээр ажиллаж байгаа ОУАЭА-ийн баг даваа гарагт хохирлын үнэлгээ хийхээр төлөвлөж байгааг Гросси ням гарагийн мэдэгдэлдээ дурдав.
Харин Оросын цөмийн эрчим хүчний оператор “Росенергоатом” ОУАЭА-ийн багийн шалгах боломжтой зүйлд хязгаарлалт тогтооно гэж мэдэгджээ.
“Росенергоатом”-ын гүйцэтгэх захирлын зөвлөх Ренат Карчаа “Тэд өөрсдийгөө хязгааргүй бүрэн эрхтэй гэж тайлбарладаг. Тийм биш. Хэрэв тэд цөмийн аюулгүй байдалтай ямар ч холбоогүй байгууламжийг шалгахыг хүсвэл нэвтрэхийг хориглоно” гэж “ТАСС” агентлагт ярьжээ.
Украины өмнөд хэсэгт байрлах Запорожье атомын цахилгаан станц нь дэлхийн хамгийн аймшигт цөмийн осол болох 1986 онд дэлбэрсэн Чернобылийн станцаас ердөө 500 км-ийн зайд байрладаг байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Запорожье АЦС, #ОХУ, #УКраин,