Европын сансар судлалын агентлаг (ESA)-ийн мэргэжилтнүүд сансарт байрлуулсан асар том хавтангуудад хуримтлуулсан нарны эрчим хүчийг дэлхий дээрх олон сая байшин руу дамжуулах боломжтой эсэхийг турших санал гаргажээ.
Эцсийн зорилго нь тус бүр нь цахилгаан станцтай ижил хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх чадвартай аварга том хиймэл дагуулуудыг тойрог замд байрлуулах явдал бөгөөд “ESA”-ийн удирдах зөвлөл уг судалгааны ажлыг дэмжих эсэхээ өнөөдөр шийдэх аж.
Хэд хэдэн байгууллага болон бусад сансрын агентлагууд энэ санааг судалж байгаа ч “Solaris” санаачилга нь сансарт суурилсан сэргээгдэх эрчим хүчний системийг хөгжүүлэх бодит төлөвлөгөөний суурийг тавьсан анхны төсөл байх юм.
Сансарт шөнө болдоггүй, мөн үүл байдаггүй учраас нарны эрчим хүчийг тэнд хуримтлуулах нь илүү үр ашигтай байх боломжтой. Энэхүү санааг 50 гаруй жилийн өмнө дэвшүүлж байсан ч хэрэгжүүлэхэд хэтэрхий ярвигтай, мөн хэтэрхий өндөр өртөгтэй байсан.
Харин өдгөө хувийн хэвшлийн зохион бүтээсэн дахин ашиглах боломжтой пуужин болон бусад дэвшилтэт технологийн ачаар хөөргөх зардал эрс буурч, эрчим хүчийг дамжуулах утасгүй технологи болон роботын тусламжтайгаар сансарт бүтээн байгуулалт хийх чиглэлд ахиц дэвшил гараад байна.
“Solaris” хөтөлбөрийн зорилго нь сансарт хуримтлуулсан нарны энергийг богино долгион болгож дэлхий рүү цацах бөгөөд түүнийг нь дэлхий дээрх хүлээн авагчаар дамжуулан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх боломжтой эсэхийг турших явдал юм.
Мөн сансарт суурилсан нарны эрчим хүч нь эдийн засгийн хувьд үр ашигтай байх боломжтой эсэхийг мэдэх нь чухал аж.
“Solaris”-ийн баг утасгүй сүлжээгээр эрчим хүчийг аюулгүй, үр ашигтай дамжуулах нь зарчмын хувьд боломжтой гэдгийг аль хэдийн батлаад байгаа.
Есдүгээр сард Мюнхен дэх “Airbus” сансрын фирмд болсон үзүүлэх туршилтын үеэр инженерүүд нарны зай хураагуураар цуглуулсан 2 кВт цахилгаан эрчим хүчийг 30 гаруй метрийн зайд байрлах коллекторуудад утасны тусламжгүйгээр илгээсэн байна.
Эх сурвалж: BBC

#esa, #solaris, #нарны эрчим хүч, #Сансар,