АНУ-ын Геологийн алба (USGS)-ны Галт уулын идэвхжилийн алба 38 жил чимээгүй байсны эцэст ням гарагийн орой дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул болох Хавайн Мауна Лоагийн тогоонд идэвхжилт эхэлснийг мэдэгджээ.
Тус албаны мэдэгдсэнээр галт уулын хайлмаг буюу лаавын урсгал оргил хэсэгт ажиглагдсан бөгөөд одоогоор нам доор байрлах газруудад аюул учруулахгүй гэв.
Гэсэн ч өмнөх үйл явдлуудад үндэслэн галт уулын дэлбэрэлтийн эхний үе шат нь маш идэвхтэй, хүчтэй байж болох ба лаавын урсгалын чиглэл, хурд өөрчлөгдөж болохыг анхааруулсан байна.
Мөн галт уулын сэрэмжлүүлгийн түвшинг “зөвлөх”-өөс “анхааруулах” болгож нэмэгдүүлжээ.
Түүнчлэн аюулыг үнэлж, дэлбэрэлтийг илүү нарийн тодорхойлохын тулд Хавайн галт уулын ажиглалтын төв (HVO) аль болох хурдан агаараас ажиглалт хийхээ мэдэгдсэн байна.
“USGS”-ийн мэдээлснээр сүүлийн хоёр цагийн дотор тус бүс нутагт 2.5-аас дээш магнитудын хүчтэй арав гаруй газар хөдлөлт болсон бөгөөд нэг нь 4.2 баллын хүчтэй байжээ.
Хавайн том арлын талаас илүү хувийг эзэлдэг, Номхон далайгаас дээш 4,169 метрийн өндөрт өргөгдсөн Мауна Лоа хамгийн сүүлд 1984 оны 3, 4-р сард дэлбэрч, лаавын урсгал нь Хило хотоос 8.05 км-ийн зайд хүртэл урсаж байжээ.
Эх сурвалж: Reuters

#галт уул, #Мауна Лоа, #Хавай,