Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах суурь салбар боловч улс орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах нь сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байна.

Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсч байгаа бөгөөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал,

  • 2021 онд 1387 МВт хүрсэн ба цаашид жил бүр 100 МВт орчмоор өсч,
  • 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэй байна.

Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдан авсан ба улсын хэмжээнд эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг гадаад улсаас импортлон хангаж байна.

Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс шаардлагатай зохицуулалтыг хийж, дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Тухайлбал, 2019-2022 онуудад сэлбэг материал, түлш шатахууны үнийн өсөлт, валютын ханш, хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт зэрэг түлш, эрчим хүчний өртөг зардалд нөлөөлж буй бодит хүчин зүйлсийн улмаас үнэ тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд өнөөгийн нөхцөлд инфляцад огцом нөлөө үзүүлэхгүй байдлаар зохицуулж, аж ахуйн нэгж, байгууллагын үнэ тарифт хэрэглээтэй уялдсан өөрчлөлт оруулаад байна.

Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас дулааны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлыг үе шаттайгаар өргөтгөх, эрчим хүчний шинэ үүсгүүрүүдийг барих төслүүдийг хэрэгжүүлж байгаа боловч ойрын жилүүдэд улсын хэмжээнд үйлдвэрлэх хүчин чадлын дутагдалтай, дулааны цахилгаан станцуудын болон дамжуулах, түгээх сүлжээний насжилт өндөр болсон, зарим шугам, тоноглолын ашиглалтын хугацаа дууссан болон үйлдвэр, компаниудын санхүүгийн чадавх хангалтгүй байгаагаас эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой ажиллагаа алдагдах эрсдэл өндөр байгаа нь эрчим хүчний салбарт том чадлын эх үүсвэр баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд эрчим хүч хэмнэлтээр эх үүсвэрийн нөөцийг бүрдүүлэх, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг сайжруулах хэрэгцээ, шаардлага байгааг илтгэж байна.

Иймд Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Эрчим хүчний зохицуулах хорооноос Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран дээрх тулгамдаж буй асуудал, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг хэлэлцэн, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, талуудын үүрэг оролцоог тодорхойлох зорилгоор “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” сэдэвт зөвлөгөөнийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод танхим, цахим хэлбэрээр өргөн хүрээнд зохион байгуулж байна.

Зөвлөгөөний талаарх товч мэдээлэл, хүлээгдэж буй үр дүн

“Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, Эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон Улсын байгууллагууд, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургууль, Эрчим хүчний салбарын мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд, үүрэг хүлээсэн хэрэглэгчид, үйлдвэрлэх, дамжуулах түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлага, инженер техникийн ажилтнууд, эрчим хүчний салбарын эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн нийт 230 төлөөлөгч танхимаар, 400 гаруй төлөөллөгч цахимаар оролцохоор урьдчилсан бүртгэл гараад байна.

Зөвлөгөөнийг нээж Эрчим хүчний сайд Б.Чожилсүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун нар оролцогчдод хандаж үг хэлнэ. Мөн энэхүү зөвлөгөөнийг дэмжин оролцож буй Даян дэлхийн ногоон хөгжлийн институын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Аннака Петерсон үг хэлэх юм.

Зөвлөгөөнөөр үндсэн 10 илтгэлийг хэлэлцүүлэх бгөөд зөвлөгөөний нэгдүгээр хэсэгт: Эрчим хүчний системийн оргил ачаалал, түүнийг хаах арга зам сэдвээр Диспетчерийн Үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням, Дулаан хангамжийн төлөв байдал, тулгамдсан асуудал сэдвээр УБДС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан, Эрчим хүчний хэмнэлтийг урамшуулах, мөнгөжүүлэх олон улсын туршлага сэдвээр Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Ази, номхон далайн бүсийн техникийн асуудал эрхэлсэн захирал ноён Гулшан Вашиста, Эрчим хүчний хэмнэлтээр ачаалал, хэрэглээг зохицуулах боломж сэдвээр үүрэг хүлээсэн хэрэглэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨХКК-ийн ерөнхий эрчим зүйч Ариунболд нар илтгэл тавьж хэлэлцүүлэх бол Энэхүү зөвлөгөөний үндсэн илтгэлийг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал “Эрчим хүчний хэмнэлт-гарц шийдэл” сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Нэгдүгээр хэсгийн панел хэлэлцүүлэгийн модератороор эдийн засагч Дефакто Д.Жаргалсайхан, панелистаар ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун, ДҮТ ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням, GGGI Монгол Улс дахь суурин төлөөлөгч Аннака Петерсон, Зөвлөх инженер, Доктор Ш.Төрбат нар оролцох юм.

Зөвлөгөөний хоёрдугаар хэсэгт Монгол Улсын эрчим хүчний үр ашгийн тайлан, анхаарах асуудал сэдвээр Олон Улсын Эрчим хүчний Хаарт байгууллагын шинжээч хатагтай Озлем Дуян, Эрчим хүчний засаглал, хэмнэлтийг сайжруулах ач холбогдол ба хүрэх үр дүн /USAID Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн дэд захирал Л.Жамбаа, Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн зан төлөв, зохистой хэрэглээ сэдвээр УБЦТС ТӨХК-ийн Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга Х.Эрдэнэчулуун, Оргил ачааллыг бууруулахад хангагч, хэрэглэгчийн оролцоо сэдвээр ДСЦТС ХК-ийн Борлуулалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга С.Батбаатар, Эрчим хүчний хэмнэлттэй техник, технологи, инноваци сэдвээр Монхорус интернэйшнл” ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Батлхагва нар илтгэл танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэ хэсгийн модератороор Монголын Бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт, панелистаар ЭХЗХ-ны Зохицуулагч зөвлөх инженер, Доктор П.Товуудорж, Монголын Эрчим хүчний инженеүүдийн холбооны гүйцэтгэх захирал Зөвлөх инженер, Р.Ганжуур, Монголын Эрчим хүчний засаглал хөтөлбөрийн захирал ноён Майкл Эллис, Зөвлөх инженер, Доктор Г.Ёндонгомбо, Зөвлөх инженер, Т.Хишигт нар оролцож байр сууриа илэрхийлэх юм.

Зөвлөгөний үр дүнд Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах, оролцогч талуудын үүрэг оролцоо, үйл ажиллагааны уялдаа холбоо, менежментийг сайжруулах боломж шийдлийг тодорхойлон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн санал зөвлөмж гаргах юм. Зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн үндсэн 10 илтгэл, 2 үндсэн панель хэлэлцүүлэгт дэшүүлсэн санал, дүгнэлт, оролцогчдын асуулт, хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн Зөвлөгөөнөөс нэгдсэн зөвлөмжийг хэлэлцэж батлах ба энэ хэсгийн Модератороор ЭХЗХ-ны Зохицуулагч Л.Дашмягмаржав ажиллах юм.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар

Хүн төрөлхтний өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтөд гол нөлөө үзүүлж буй хүлэмжийн хийн ялгарлын 73 хувь эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс ялгарч буйг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын чуулган “COP-26” дээр онцолж, 2050 оны түвшинд хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгохоор дэлхийн улс орнууд нэгдээд байна. Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар дэлхийн улс орнууд сэргээгдэх, цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, ашиглах, эрчим хүчний үр ашгийг сайжруулах, хэмнэлт гаргах үндсэн хоёр арга замыг бодлого, хөтөлбөртөө тусган, хэрэгжүүлж байна.

Монгол улсын Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль 2015 онд батлагдсан бөгөөд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу Хороо нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж, эрчим хүчний хэмнэлтийн хүний нөөцийг бэлтгэх 21 удаагийн сургалтаар эрчим хүчний 114 аудитор, эрчим хүч хэмнэлтийн 314 менежер бэлтгэхийн зэрэгцээ эрчим хүчний аудитын 14 байгууллага, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн 4 байгууллагыг тус тус магадлан итгэмжилж, эрчим хүчийг хэмнэх үүрэг хүлээсэн 197 байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулж тодорхой үр дүнд хүрээд байна. Мөн хэрэглэгчдэд зориулсан эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглээний талаарх үндэсний мэдээллийн цахим системийг үүсгэн хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургагчдад зориулсан "Эрчим хүчний зохистой хэрэглээ" сэдэвт хичээлийг нийслэлийн ерөнхий боловсролын 241 сургуулийн 1-5 ангийн нийт 139 мянга гаруй сурагчид зааж, сургалтын хөтөлбөрийг тогтмолжуулан ажиллаж байна.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиар Үүрэг хүлээсэн хэрэглэгч гэж эрчим хүчний жилийн хэрэглээ нь Засгийн газрын тогтоосон босго хэмжээнээс давсан иргэн, хуулийн этгээдийг гэж тодорхойлсон ба тус хуулийн хүрээнд цахилгаан, дулааны эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх үүрэг хүлээдэг болно.

Монгол улсын хэмжээнд цахилгаан түгээх, хангах 31 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 752 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж, 2021 оны хэрэглээ 9 тэрбум 775 сая кВт.ц-т хүрсэн байна. Үүнээс эрчим хүчний салбарын бус ангилалд хамаарах 163 үүрэг хүлээсэн хэрэглэгчийн 2021 оны эрчим хүчний хэрэглээ 3 тэрбум 475 сая кВт.ц буюу эрчим хүчний нийт хэрэглээнд эзлэх хувь хэмжээ нь 36 хувьд хүрч байна.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, хүрсэн түвшнийг үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн хувьд авч үзвэл эрчим хүчний салбарын дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ 2015 онд 13.8 хувь байсан бол 2021 онд 12.7 хувь болж 1.1 нэгжээр, цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал 2015 онд 15.1 хувь байсан бол 2021 онд 13.4 хувь болж 1.7 нэгжээр тус тус буурч үр ашгийн түвшин сайжирч байна. Мөн бусад үүрэг хүлээсэн 163 хэрэглэгч /төрийн өмчийн 48, оффис, худалдааны 26, хөнгөн хүнсний 34, хүнд үйлдвэрийн 16, үйлчилгээний 14, уул уурхайн 25/ эрчим хүчний үр ашигтай 8800 гэрэлтүүлэг, 71 цахилгаан хөдөлгүүр, 175 давтамж хувиргуур, 37 компенсацлах төхөөрөмж суурилуулсан бол 46 барилгын гадна хаших хийцийг дулаалах, 1745 ширхэг цонх солих, 400 орчим метр дулааны шугам хоолойг шинэчлэх ажлуудыг хийж, 2018 онд 51.7 сая кВт.ц, 2019 онд 67.7 сая кВт.ц, 2020 онд 98.1 сая кВт.ц, 2021 онд 76.2 сая кВт.ц, өссөн дүнгээр сүүлийн 4 жилд 294 сая кВт.ц цахилгаан эрчим хүч буюу 49.2 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон тооцоолол гарч байна. Энэ нь агаар мандалд 217 мянган тонн СО2 /хүлэмжийн хий/-г ялгаруулахаас сэргийлж чадсан нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрчим хүч хэмнэлтийн бодлогын оруулж буй хувь нэмэр юм.

Манай улсын хувьд эрчим хүчний хэмнэлтийг нэгдсэн бодлогын хүрээнд богино хугацаанд хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрч байгаа ч цаашид дэлхийн улс орнуудын 50 жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн арга туршлага, механизмуудыг ашиглаж хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүрсэн түвшнээ ахиулахаар Хорооны зүгээс анхааран ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд үүрэг хүлээсэн хэрэглэгчид эрчим хүчийг хэмнэх чиглэлээр жил бүр 30-60 тэрбум төгрөгийн 1000 гаруй нэр төрлийн ажил, арга хэмжээг төлөвлөдөг ч санхүү, төсвийн хүндрэлээс шалтгаалж хөрөнгө оруулалт бага шаардах ажлуудыг түлхүү хэрэгжүүлж байна. Мөн Азийн хөгжлийн банкны захиалгаар гүйцэтгэсэн “Азийн эрчим хүчний үр ашгийг хурдасгах” судалгааны тайланд Монгол улсад эрчим хүчний хэмнэлтийн 100 орчим сая ам.долларын зах зээлийн боломж байгаа, хөрөнгө оруулалтаа 5-8 жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой гэжээ. Эрчим хүчний хэмнэлтийн төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын таатай эх үүсвэрийг оновчтой бүрдүүлж, олон улсад түгээмэл хэрэглэдэг эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ /ESCO/-ний механизмтай хослуулан хэрэгжүүлж чадвал бизнес эрхлэгч, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн хувьд эрчим хүч болон түүнтэй холбоотой зардлаа санхүүгийн дарамт багатай бууруулах, технологийн шинэчлэл хийж бүтээмж, өрсөлдөх чадвараа сайжруулах боломж байна гэж үзэж байна.

Эрчим хүчний хэмнэлт нь хамгийн бага хөрөнгө оруулалтаар эрчим хүчний шинэ эх үүсвэрийг богино хугацаанд барьсантай дүйцэх бодлогын арга хэмжээ гэж эрчим хүчний нөөцийн хомсдолд өртсөн улс орнууд тодорхойлсон байдаг. Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах, импортын эрчим хүчний хараат байдлаас гарахад чиглэсэн шинэ эх үүсвэр барих төслүүдийг Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй хэдий ч эрчим хүчний мега төслүүд амжилттай хэрэгжиж дуустал багагүй хугацаа шаарддаг онцлогтой. Монгол улс 2023-2026 онуудад эрчим хүчний чадлын дутагдалтай ажиллаж, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй хангахад хүндрэл үүсэхээр байгаа нь салбарын тулгамдсан асуудал болоод байна. Уг хүндрэлийг давах бодлогын алхам нь эрчим хүчний хэмнэлтийн бодлого байх тул эрчим хүчний хэмнэлтийн талаарх эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд эрчим хүчний хэмнэлтийг дэмжих урамшуулал, хөшүүргийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал байна.

Дэлхийн улс орнуудын эрчим хүчний салбар технологийн шилжилт /Energy transition/ хийж байгаа нь манай улсын эрчим хүчний салбар үр ашгаа сайжруулах, хэрэглэгчид чиглэсэн үйлчилгээний салбар болж хөгжих шаардлагатайг илтгэж байна. Эрчим хүч дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаанд ухаалаг сүлжээ нэвтрүүлэх нь салбарын хувьд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх алхам ба дамжуулах, түгээх сүлжээний алдагдал буурах, найдвартай ажиллагаа дээшлэх, хэрэглэгч нэг бүрд хүрч үйлчлэх зэрэг олон давуу талуудыг бий болгоно.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан түгээх, хангах сүлжээг бүрэн ухаалаг тоолуурын системд шилжүүлэх, шугам сүлжээ, дэд станцуудын шинэчлэлийг хамтад хэрэгжүүлэхэд 161 сая ам.долларын санхүүжилт шаардагдах ба энэхүү хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж төсөл хэрэгжүүлж чадвал цахилгаан түгээлтийн алдагдал 3.7 нэгжээр буурч, жилд 272 сая кВт.ц буюу 42 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах урьдчилсан тооцоо гарч байна.

Дээрх нөхцөл, байдал, боломж, шийдлийг үндэслэн эрчим хүч хэмнэлтийн бодлогыг эрчимжүүлэх талаар цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

  1. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд батлах хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдэд эрчим хүчний хэмнэлтийн талаарх зорилт, арга хэмжээг тусгах, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар хэмнэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх;
  2. Засгийн газрын зүгээс эрчим хүчний хэмнэлтийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжсэн хөрөнгө оруулалт, бага хүүтэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх;
  3. Эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг төрийн нэгдсэн бодлогын хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулан дэмжих, урамшууллын механизм, оргил ачааллын хэрэглээг, хэмнэлттэй уялдуулсан тарифын тогтолцоо, эрчим хүчний хэмнэлтийг хэмжиж, баталгаажуулах зохицуулалтыг бүрдүүлэх;
  4. Эрчим хүч дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны удирдлага, хяналт, мэдээллийн ухаалаг цахим системийг нэвтрүүлж, салбарын үр ашиг, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг хөрөнгө оруулагч, олон улсын банк, санхүүгийн байгууллагын оролцоог ханган хамтран хэрэгжүүлэх;

Эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээг тасралтгүй хангах, эх үүсвэрийн дутагдлыг хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж давах нарийвчилсан хөтөлбөр /Demand side management/, төлөвлөгөөг баталж бүх нийтийн компанит ажил болгон өрнүүлэх зэрэг болно.

#Эрчим хүч, #Эрчим хүчний салбар,