Украины нисгэгчгүй онгоц хоёр улсын хилээс хэдэн зуун километрийн зайд орших Оросын агаарын цэргийн баазуудад халдлага үйлдсэнийг Оросын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин устгасан байна.
Нисгэгчгүй онгоц унахдаа хоёр нисэх онгоцонд бага зэрэг гэмтэл учруулсан гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.
Рязань, Саратовт болсон ослын улмаас Оросын гурван цэргийн албан хаагч амиа алдаж, дөрвөн цэрэг шархадсан байна.
Саратов дахь Энгельс, Рязань дахь Дягилево баазад томоохон дэлбэрэлт болсон гэж мэдээлсэн ч түүний шалтгааныг албан ёсоор тайлбарлаагүй байна.
Хэдэн цагийн дараа Оросын хүчин Украин даяар пуужингийн цохилт өгчээ. Гэсэн ч Киев ихэнхийг нь устгасан гэж мэдэгдэв.
Дэлбэрэлтийн талаар Украин албан ёсоор тайлбар хийгээгүй байна. Харин тус улсын агаарын цэргийн хүчин баяр тэмдэглэж буй эможи болон маш их гэмтсэн онгоцны зурагтай хамт “Юу болсон бэ?” гэж жиргэжээ.
Москва өмнө нь Украиныг нутаг дэвсгэрт нь халдсан гэж буруутгаж байсан ч сүүлийн халдлагууд нь өмнөх халдлагуудаас илүү хол зайд буюу Оросын нутаг дэвсгэрт илүү гүнзгий нэвтэрсэн халдлага боллоо. Украины цэргүүд Оросын гүнд хүртэл цохилт өгсөн нь Кремлийг эвгүй байдалд оруулна гэж шинжээчид үзэж байна.
Энгельсийн агаарын баазад Украинд цохилт өгөхөд ашигласан зэвсгүүдийн нэг болох далавчит пуужин харвах чадвартай “Ту-160” ба “Ту-95” төрлийн стратегийн бөмбөгдөгч онгоцнууд болон бусад Оросын хүнд бөмбөгдөгч онгоцнуудын томоохон флот байгааг ням гарагт авсан хиймэл дагуулын зургуудаар баталгаажуулжээ.
Харин өнгөрсөн долоо хоногт авсан өөр хиймэл дагуулын зургуудад тус агаарын баазад цэргийн нисэх онгоцны идэвхжил нэмэгдсэн байгаа нь харагдсан байна.
Эх сурвалж: BBC

#ОРос, #Рязань, #Саратов, #Украины дайн,