Мягмар гарагт Брюссельд болсон Европын холбооны эдийн засаг, сангийн сайд нарын уулзалтын үеэр Унгарын сайд Михали Варга ЕХ-оос Украинд олгох 18 тэрбум еврогийн зээлд хориг тавьж, оронд нь бусад 26 гишүүн орон Будапештэд олон тэрбумын тусламж үзүүлэх шийдвэрээ хойшлуулав.
Литва улсын төлөөлөгч Унгар улс Европын холбооноос Украинд үзүүлэх тусламжийг зогсоож байгаа нь ёс суртахуунгүй үйлдэл гэж хэлээд, Унгар улс үүнийг Европын холбооны хамтарсан төсвөөс Будапештэд олон тэрбум еврогийн тусламж үзүүлэхийг зөвшөөрүүлэхийн тулд хөшүүрэг болгон ашиглаж байна гэж буруутгав.
Мягмар гарагт сайд нарын хурлыг даргалсан БНЧУ-ын Сангийн сайд Збинек Станжура Унгарын байр суурь бусад гишүүдэд Украинд туслахад нь саад болохгүй гэж мэдэгджээ.
Тэрээр Унгараас бусад 26 гишүүн орны дэмжлэгтэйгээр асуудлыг шийдэх шийдэл хайж байгааг дурдсан байна. Түүний хэлснээр ЕХ Украинд үзүүлэх тусламжийг нэгдүгээр сараас эхлүүлэхээр найдаж байгаа аж.
Гэвч Унгарын зөвшөөрөлгүйгээр хөрөнгө босгох ажил илүү төвөгтэй болох бөгөөд илүү удаан хугацаа шаардагдах юм.
Унгар Украины тусламжид хориг тавьсны дараа гишүүн орнуудын сайд нар ЕХ-оос Унгарт олгох 7.5 тэрбум еврогийн асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан байна.
ЕХ-ны төсвөөс Унгарт олгох ёстой байсан эв нэгдлийн сангийн 65 хувийг тус улс дахь авлигын эрсдэлийн улмаас царцаах тухай өнгөрсөн долоо хоногт Европын комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу сайд нар санал хураах ёстой байв.
Мөн сайд нар цар тахлын дараах Будапештийн эдийн засгийг сэргээхэд туслах зорилгоор Унгарт холбооны эдийн засгийг дэмжих сангаас 5.8 тэрбум еврогийн тусламж үзүүлэх шийдвэрийг хойшлуулжээ.
Эдгээр сангууд нийлээд Унгарын 2022 оны ДНБ-ий ес орчим хувийг бүрдүүлж байна.
Хэрэв Унгар эдгээр санхүүжилтийг оны эцэс гэхэд батлуулж чадахгүй бол ЕХ-ны хуулиар 70 хувь нь эргэлт буцалтгүй цуцлагдах юм.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #УКраин, #унгар,