Лхагва гарагт Перугийн Ерөнхийлөгч Педро Кастилло парламентаа тараах гэж оролдсоныхоо дараа албан тушаалаасаа огцорчээ.
Өчигдөр өглөө Кастилло сөрөг хүчин давамгайлсан парламентаа тарааж, онц байдал тогтоох болсноо телевизээр зарлаад, ээлжит бус сонгууль явуулахыг уриалсан байна.
Түүнийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж сөрөг хүчний улстөрчдөөс гадна түүний холбоотнууд үзсэн тул парламентын гишүүд ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар яаралтай санал хураалт явуулж, 130 гишүүнээс 101 нь түүнийг огцруулахыг дэмжжээ.
Ердөө хоёр цагийн дараа Кастиллогийн оронд Дэд ерөнхийлөгч Дина Болуарте тангараг өргөж, тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон байна. Тэрээр 2026 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллах бөгөөд хямралыг даван туулахын тулд улс төрийн намуудыг эвлэрэхийг уриалж, улс төрийн бүх хүрээг хамарсан шинэ кабинет байгуулна гэдгээ мэдэгдэв.
Ерөнхийлөгчөө огцруулсны дараа Перуд хэд хэдэн жижиг жагсаал болжээ. Нийслэл Лимад Перугийн төрийн далбааг мандуулсан олон арван хүн Кастиллогийн уналтыг тэмдэглэж байсан бол нийслэл болон Арекипа хотод түүний дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.
Перу улс олон жилийн турш улс төрийн үймээн самуунтай байгаа бөгөөд олон удирдагчид авлигын хэрэгт буруутгагдаж, олон удаа импичмент зарлах оролдлого хийж, олон ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадалгүй огцорч байжээ.
Зүүний үзэлтэй багш мэргэжилтэй Кастиллогийн хувьд 2021 оны долдугаар сард бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээсээ хойш хоёр удаа импичменттэй тулгарч байв.
Мөн өнгөрсөн аравдугаар сард прокурорын газраас түүний эсрэг засгийн газрын гэрээгээр ашиг олох зорилгоор гэмт хэргийн байгууллага удирдаж байсан, мөн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр Үндсэн хуулийн дагуу гомдол гаргаад байжээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дина Болуарте, #Педро Кастилло, #перу,