Нэг сарын турш үргэлжлэх хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катар нийт 1.2 сая жуулчин хүлээн авна гэж тооцоолж байсан бол эхний хоёр долоо хоногт 765,000 гаруй жуулчин тус улсыг зорьжээ.

Нийт 64 тоглолтоос одоо ердөө найман тоглолт, мөн найман баг үлдсэн тул арванхоёрдугаар сарын 18-нд тэмцээн өндөрлөх хүртэл зочдын тоо их хэмжээгээр нэмэгдэх магадлал бага байна.

Зохион байгуулагчид арваннэгдүгээр сарын 24-28-ны хооронд буюу 32 баг өдөр бүр дөрвөн тоглолт хийж байх үеэр жуулчдын урсгал оргилдоо хүрнэ гэж таамаглаж байжээ.

ДАШТ-ыг зохион байгуулсан дээд хорооноос арванхоёрдугаар сарын 7-нд гаргасан тайлангаас үзвэл тэмцээний эхний 17 хоногт олон улсаас 765,859 хүн тус улсад зочилсны талаас илүү хувь нь аль хэдийнээ буцсан байна.

Гэсэн ч Олон улсын хөл бөмбөгийн холбоо “FIFA”-ийн мэдээлснээр Катар дахь цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн тоо 2018 онд Орост болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үзэгчдээс давжээ.

Тайланд дурдсанаар эхний 52 тоглолтын үеэр найман цэнгэлдэх хүрээлэнгийн нийт үзэгчийн тоо 2.65 саяд хүрсэн байна.

Одоогийн байдлаар тасалбарын борлуулалт 3.09 сая байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#дашт, #Катар, #хөл бөмбөг,