Ням гарагт Бельгийн шүүх дөрвөн улс төрчийг Персийн булангийн улсаас хахууль авч, Европын парламентын шийдвэрт нөлөөлөхийг оролдсон хэрэгт буруутгажээ.

Прокурорууд мөнгө угаах, авлига хээл хахуулийн хэргийг шалгах ажлын хүрээнд өнгөрсөн баасан гарагт Брюссель хотод 16 газарт нэгжлэг хийж, 600 мянган евро буюу 631.8 мянган ам.долларыг хураан авсан байна.

Эхний ээлжинд зургаан хүнийг саатуулсан ч дөрвийг нь буруутгаж, хоёрыг нь сулласан гэж прокурорууд мэдэгдэв. Одоогоор холбогдох хүмүүсийн нэрийг зарлаагүй байна.

Прокурорууд Персийн булангийн улсыг Европын парламентын шийдвэрт нөлөөлөхөөр оролдож байгааг хэдэн сарын турш сэжиглэж байсан гэж мэдэгдсэн бол хэргийн талаар сайн мэддэг эх сурвалж тус улсыг хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй Катар улс болохыг хэвлэлд мэдээлжээ.

Катарын албаны хүн уг мэдээллийг үгүйсгэсэн байна. “Катарын засгийн газар дээрх мэдэгдэлтэй холбоотой гэдэг нь үндэслэлгүй бөгөөд ноцтой ташаа мэдээлэл юм” гэж албаны хүн хэлээд, Катар нь олон улсын хууль тогтоомжийг бүрэн дагаж мөрдсөн гэж нэмж хэлэв.

Бельгийн мөрдөн байцаалттай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдөр Европын парламент дэд ерөнхийлөгч, Грекийн социалист улс төрч Эва Кайлигийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна.

Түүнчлэн Грекийн социалист “PASOK” нам Кайлиг намаасаа хөөж байгаагаа мэдэгджээ.

Түүнийг энэ хэрэгт буруутгасан эсэх нь тодорхойгүй байгаа ба түүний ажлын алба тайлбар ямар нэг хийгээгүй байна.

Прокурорууд өнгөрсөн бямба гарагт мөн Европын холбооны хууль тогтоогч, Бельгийн Социалист намын гишүүн Марк Тарабеллагийн гэрт нэгжлэг хийсэн ч хэнийг ч саатуулаагүй байна.

“Хэрэв Европын парламентын үзэл бодолд нөлөөлөх зорилгоор хахууль авсан нь батлагдвал энэ нь сүүлийн жилүүдэд гарсан авлигын хамгийн аймшигтай түүхүүдийн нэг болно” гэж Европын эдийн засгийн комиссар Паоло Жентилони мэдэгджээ.

Европын парламент Кувейт, Катар, Оман, Эквадор улсын ЕХ-нд визгүй зорчих эрхийг сунгах саналыг энэ долоо хоногт хэлэлцэх юм. Зарим хууль тогтоогчид санал хураалтыг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#дашт, #европын парламент, #Катар,