Гурван сар орчим үргэлжилж буй засгийн газрын эсрэг тэмцэлтэй холбогдуулан Ираны эрх баригчид хоёр дахь удаагаа олны өмнө цаазын ял гүйцэтгэжээ.
Мажид Реза Рахнавард гэх хүнийг Мешхед хотод дүүжилсэн гэж тус улсын шүүхээс мэдэгдсэн байна.
Түүнийг хамгаалалтын албаны хоёр ажилтныг хутгалж, хөнөөсөн хэрэгт буруутгажээ.
Эсэргүүцлийн жагсаалтай холбоотой эхний цаазаар авах ялыг өнгөрсөн пүрэв гарагт гүйцэтгэж, Мохсен Шекари гэх эрийг дүүжлэн хороосон юм.
Энэ явдлыг дэлхий нийт буруушаасан бөгөөд Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Слеверли “Ираны дэглэм ард түмнийхээ эсрэг жигшүүрт хүчирхийлэл үйлдэж буйг дэлхий нийт зүгээр орхиж болохгүй” гэж тухайн үед анхааруулж байв.
Өнгөрсөн есдүгээр сард тус улсын ёс суртахууны цагдаад саатуулагдан хоригдож байсан Махса Амини гэх 22 настай эмэгтэйн үхэлтэй холбогдуулан одоогийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн.
Түүнийг хижаб буюу толгойн алчуураа “зохисгүй” өмссөн гэх үндэслэлээр ёс суртахууны цагдаа саатуулаад байсан бөгөөд түүний үхлийн дараа нийслэл Тегеран хотод эхэлсэн эмх замбараагүй байдал Ираны 31 мужийн 160 орчим хотыг хамарчээ.
Энэ нь 1979 оны хувьсгалаас хойш Исламын Бүгд Найрамдах Улсад тулгарч буй хамгийн ноцтой сорилтуудын нэгд тооцогдож байна.
Эх сурвалж: BBC

#иран, #Махса Амини,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557