Даваа гарагт Бельгийн мөрдөн байцаагчид ДАШТ-ийг зохион байгуулагч Катартай холбоотой авлигын хэргийн хүрээнд Брюссель дэх Европын парламентын байранд нэгжлэг хийжээ. Энэ нь баасан гарагаас хойш Бельгид хийсэн 20 дахь удаагийн нэгжлэг болсон байна.
Бельгийн цагдаа нар одоогоор Европын парламентын дэд ерөнхийлөгч, Грекийн парламентын гишүүн Эва Кайли тэргүүтэй дөрвөн хүнийг баривчлаад байгаа.
Бельгийн прокурорууд нэг сэжигтний гэрээс 600,000 еврогийн бэлэн мөнгө, Европын парламентын гишүүний байрнаас 150,000 евро, зочид буудлын өрөөнөөс хэдэн зуун мянган евро бүхий чемодан олсон бөгөөд компьютер, гар утас зэргийг хураан авсан байна.
Түүнчлэн баасан гарагаас хойш парламентын 10 гишүүний компьютер, харилцаа холбооны төхөөрөмж, сүлжээн дэх өгөгдөл зэрэг мөрдөн байцаалтад шаардлагатай мэдээллийг алга болохоос сэргийлж царцаажээ.
Бельгийн прокурор баривчлагдсан дөрвөн сэжигтнийг “гэмт хэрэгт оролцсон, мөнгө угаасан, авлига авсан” гэх үндэслэлээр буруутгаж байгаагаа ням гарагт мэдэгдсэн.
Сэжигтнүүдийн нэрийг албан ёсоор олон нийтэд зарлаагүй ч Кайли яллагдагчаар татагдсан хүмүүсийн дунд байгаа нь тодорхой болоод байгаа.
Үлдсэн гурван яллагдагч бүгд Италийн иргэд бөгөөд Кайлигийн нөхөр, парламентын гишүүний туслах Франческо Жоржи нь яллагдагчаар татагдсан хүмүүсийн дунд байгаа аж.
Катар авлигатай холбоотой хэргийг үгүйсгэж, бүх зүйлийг хууль ёсны дагуу хийсэн гэж мэдэгдсэн.
Мягмар гарагт Европын парламентын гишүүд энэ дуулианы талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Европын парламентын гишүүд уг хэргийн цар хүрээ болон Бельгийн эрх баригчдын ил тод байдлын аль алинд нь цочирдож байгаагаа илэрхийлсээр байна.
Парламентын ерөнхийлөгч Роберта Мецола Европын парламентын гишүүдэд хандан “Европын ардчилал халдлагад өртөж байна” гэж анхааруулаад, парламентын бүрэн бүтэн байдлыг сэргээхээ амласан бол Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен эвслийг хянах ёс зүйн шинэ байгууллага байгуулахыг уриалав.
Уг хэргийг парламентын түүхэн дэх хамгийн том авлигын дуулиануудын нэг болж магадгүй гэж Хяналтын албаныхан болон Европын парламентын гишүүд үзэж байна.
Эх сурвалж: BBC

#дашт, #европын парламент, #Европын холбоо, #Катар,