Бэлчээрийн төлөв, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Ховд аймгийн долоон суманд өвөлжилт хүндэрчээ.
Өөрөөр хэлбэл, Алтай, Булган, Үенч, Дарви, Дуут, Дөргөн, Чандмань сумын нутагт цас орж огцом хүйтэрснээс мал осгох, өвс тэжээлийн хомсдолд орж малын хорогдол ихээр гарч эхэлжээ.
Судалгаанаас үзэхэд одоогийн байдлаар дээрх долоон суманд нийт 1709 толгой мал хорогджээ. Үүнээс хамгийн их хорогдсон мал гэвэл ямаа.
Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум болон уулархаг нутгаар цасан бүрхүүлтэй байна. Алтай суманд 13 см, Булган, Үенч суманд тус тус 16 см зузаан цастай байгаа. Ийнхүү Алтайн өвөр говийн сумдад цас ахиу орж, малын бэлчээрлэлтэд хүндрэл үүссэнээс малчид цас багтай нам дор газар луу нүүдэл хийж байна. Мөн сумдад хужир шүү бэлтгэх, муудсан малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, өвөлжөөний хашаа хороо, өтөг бууцаа сэргээх ажлууд үргэлжилж байна.
“Малчид малаа худалдан борлуулах сонирхолтой байгаа боловч орон нутагт зах зээл алга, мал борлуулагдахгүй байна. Малын тарга хүч муу байгаа нь мал, махны үнэ, чанарт нөлөөлж байна” гэж зарим иргэд хэллээ.
Цаашид буюу 12 дугаар сарын 13-нд Алтайн өвөр говиор болон уулархаг нутгаар, энэ сарын 14-нд ихэнх нутгаар, энэ сарын 15-нд зарим газраар цас орох төлөвтэй байна.
Иймээс малчид малаа хол бэлчээхгүй байх, иргэд хол ойрын замд гарахдаа дулаан хувцаслаж, машин техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалж аюулгvй байдлаа бүрэн хангахыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.