Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.14) Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик, Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн Банкны зүгээс Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаа болоод Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт “Шинэ сэргэлт-Эрх зүйн 10 шинэчлэл”-ийг танилцуулсан, энэ хүрээнд хууль тогтоомжийн шинэчлэлийн гурван тулгуур бодлогыг ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хууль тогтоомжийн шинэчлэлийн 10 багц хөтөлбөрийн нэг нь бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих асуудал юм. Үүнд хувийн хэвшилд илүү орон зай бий болгох, хувийн хэвшил, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шударга бус өрсөлдөөнийг арилгах зорилгоор Улсын Их Хурал Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна гэв.

Шинэчлэлийн хоёр дахь тулгуур нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй шийдвэрлэх механизмыг бий болгох, гэрээний хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хууль өргөн баригдаж, удахгүй Улсын Их Хурлаар хэлэлцэнэ. Гурав дахь шинэчлэлийн хувьд бизнес, хөрөнгө оруулалтын орчны хууль эрх зүйн суурь орчныг шинэчлэх цогц арга хэмжээ байх болно гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.

Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлаас баталж буй хууль тогтоомж болон цаашид авах арга хэмжээ нь Дэлхийн Банкнаас гаргасан тайлан, зөвлөмжтэй уялдаатай болохыг тэмдэглэж, зоримог реформ хийж байгаад баяртай байна гэв. Тэрбээр Дэлхийн Банкны зүгээс хэрэгжүүлсэн төсөл, мөн цаашид авах арга хэмжээний хүрээнд жижиг, дунд бизнесийг дэмжих, төрөлжүүлэх, мөн ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын дурдсан хууль тогтоомжууд батлагдсанаар хувийн хэвшил болоод бизнесийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд Дэлхийн Банкны зүгээс техникийн туслалцаа үзүүлээд зогсохгүй сайн засаглалыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгал зэрэг хөтөлбөрийг ирэх жилээс хэрэгжүүлэх болсныг дуулгахад таатай байна. Үүнд Улсын Их Хурлын даргыг дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Талууд хууль тогтоох үйл явцад иргэд болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлаас танилцуулсан “D-Parliament” цахим платформ, Дэлхийн Банкны зүгээс хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр болон бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

#Дэлхийн Банк,