Оросын пуужингийн цохилтыг таслан зогсоохын тулд АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” систем нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай хэвлэлүүд мэдээлэх болсон.
Тэгвэл Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев уг системийг Украин руу илгээхгүй байхыг анхааруулжээ. Тэрээр “Patriot” системийг Оросын “хууль ёсны бай” болж магадгүй гэж лхагва гарагт мэдэгдсэн байна.
Оросын хүчин аравдугаар сараас хойш Украины эрчим хүчний дэд бүтцэд халдаж олон сая хүнийг цахилгаан, дулаангүй амьдрахад хүргэсний дараагаар Киев барууны холбоотнуудаас агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт дэмжлэг хүссэн билээ.
АНУ-ын хэвлэлд мэдээлснээр Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт багтаад Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем илгээх тухайгаа зарлах аж.
Украин олон сарын турш АНУ-аас агаарын довтолгооноос хамгаалах илүү дэвшилтэт систем хүссэн ч Вашингтон Киевийн хүсэлтийг үл тоомсорлосоор ирсэн. Гэвч эцэст нь Орос Иранаас алсын тусгалтай баллистик пуужин авч магадгүй гэсэн болгоомжлол Вашингтоны шийдвэрийг өөрчлөхөд хүргэсэн байна.
“Patriot” бол АНУ-ын хамгийн дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн нэг боловч өртөг нь өндөр тул Украинд нийлүүлэх хэмжээ хязгаарлагдмал байх магадлалтай. 2017 онд “Washington Post” сонинд бичсэнээр нэг пуужин ойролцоогоор гурван сая долларын үнэтэй байна.
Уг системийг 1980-аад оноос хойш 10 гаруй улс худалдаж авсан бөгөөд АНУ-ын Номхон далай, Европ дахь холбоотон орнууд, Саудын Араб зэрэг орнууд ашигладаг байна.
Эх сурвалж: Al Jazeera

#patriot, #АНУ, #ОРос, #УКраин,