Олон улсын сансрын станц (ОУСС)-д залгагдсан “Союз” сансрын хөлгөөс үйл мэдэгдэх шингэн зүйл гоожиж байгааг илрүүлсний дараа Оросын хоёр сансрын нисэгчийн задгай сансарт хийх гэж байсан аяллыг зогсоожээ.
НАСА-ийн тоймч “Союз МС-22” капсулын арын хэсгээс урсаж байсан шингэнийг хөргөлтийн шингэн байх магадлалтай гэж тайлбарласан байна.
Одоогоор ОУСС-д Оросын гурав, АНУ-ын гурав, Японы нэг сансрын нисэгч ажиллаж байгаа ба хэн нь ч аюулд өртөөгүй болохыг НАСА мэдэгдэв.
Багийн командлагч Сергей Прокопьев, нислэгийн инженер Димитри Петелин нар ОУСС-ын Оросын сегмент дэх радиаторыг нэг модулиас нөгөөд шилжүүлэхээр төлөвлөн, задгай сансарт гарахаар бэлтгэж байх үед хөлгөөс шингэн гоожиж байгааг тогтоожээ.
Оросын сансрын үйл ажиллагаа хариуцсан ажилтан Москвагаас Прокопьев, Петелин нартай радио холбоогоор холбогдож, сансрын аяллыг цуцалж байгааг мэдэгдээд, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгааг хэлжээ.
НАСА-ийн мэдээллээр “Союз” хөлөг есдүгээр сард Прокопьев, Петелин, АНУ-ын сансрын нисэгч Фрэнк Рубио нарыг ОУСС-д авчирсан бөгөөд лабораторийн дэлхий рүү харсан талд залгагдсан байна.
Лхагва гарагт хийхээр төлөвлөж байсан сансрын аяллыг өмнө нь арваннэгдүгээр сарын сүүлчээр хийх гэж байсан ч сансрын нисгэгчдийн сансрын хувцасны хөргөлтийн насос эвдэрснээс болж хойшлогдсон байна.
Энэхүү сансрын аялал нь энэ жилийн 12 дахь удаагийн алхалт болох байсан бол ОУСС-ын 22 жилийн түүхэн дэх 257 дахь удаагийн алхалт болох ёстой байв.
Шингэн асгарч буй нь сансрын хөлгийн бүрэн бүтэн байдалд ямар нөлөө үзүүлж болохыг, мөн энэ нь багийнхныг даалгаврынхаа төгсгөлд эх дэлхий рүүгээ буцахад хүндрэл учруулж болзошгүй эсэхийг мэдэхэд эрт байгааг НАСА мэдэгджээ.
Сансрын станцад “Союз”-аас гадна хоёр “SpaceX”-ийн капсул (Crew Dragon болон Cargo Dragon), “Northrop Grumman Cygnus” сансрын ачааны хөлөг болон Оросын “Progress 81”, “Progress 82” хөлөг залгагдсан байгаа аж.
Эх сурвалж: Reuters