Хонконгийн эрх баригчид хайлтын системээс “Glory to Hong Kong” (Хонконгийн алдар) эсэргүүцлийн сүлд дууны илэрцийг устгахыг шаардсаны хариуд “Google” компани хайлтын илэрцээ өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ.
Хонконгийн эрх баригчид уг дууны оронд Хятадын төрийн дуулал хайлтын эхэнд гарч ирэх ёстой гэж үзсэн бөгөөд бүс нутгийн тэргүүн Жон Ли үүнийг “ёс суртахууны асуудал” гэж нэрлэсэн байна.
Сүүлийн үед хоёр ч спортын арга хэмжээний үеэр Хонконгийн тамирчдад зориулж эсэргүүцлийн дууг санамсаргүйгээр эгшиглүүлсний дараа эрх баригчид “Google”-д шаардлага хүргүүлсэн аж.
“Google’ өдөр бүр олон тэрбум хайлтыг боловсруулдаг. Тиймээс бид хайлттай холбоотой, чанартай, хэрэгцээтэй мэдээллийг автоматаар харуулахын тулд илэрц эрэмбэлэх системийг бүтээсэн. Бид ямар нэг хуудасны эрэмбийг тодорхойлохын тулд органик веб жагсаалтад хөндлөнгөөс оролцдоггүй” гэж технологийн аварга “AFP” мэдээллийн агентлагт ярьжээ.
Мөн “Бид дэлхийн бодлогын баримт бичигт тусгагдсан тодорхой шалтгаанаас бусад тохиолдолд веб үр дүнг устгадаггүй” гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Өнгөрсөн сард Өмнөд Солонгост болсон регбигийн тэмцээнд Хятадын төрийн дуулал болох “Сайн дурынхны Марш”-ын оронд “Хонконгийн алдар” дууг тоглуулсан нь шуугиан дэгдээсэн билээ.
Азийн регбигийн холбооны ажилтнууд интернетээс “Хонконгийн төрийн дуулал” гэж хайгаад, хайлтын эхний илэрцийг сонгосноо дараа нь тайлбарласан.
Уг хэрэг явдлыг Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн эсэхийг цагдаа нар шалгаж эхэлсэн байна.
Мөн энэ сарын эхээр Дубайд болсон хүндийн өргөлтийн тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр “Хонгконгийн алдар” дууг тоглуулсан нь тухайн үед Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргэж байв.
Даваа гарагт Хонконгийн Аюулгүй байдлын албаны дарга Крис Танг “Google”-ийн үндэслэлийг “үнэмшилгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлээд, Хонконгийн засгийн газар компанид дахин хүсэлт тавина гэдгийг мэдэгджээ.
Эх сурвалж: BBC