СОЁЛ УРЛАГ

“Оскар”-т нэр дэвшигчдийг зарлав

Америкийн кино академи дээд шагнал болох “Оскар”-т нэр дэвшигчдийг зарлалаа. Кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг “Оскар”-ын шагналын нэр дэвшигчдийг Энэтхэгийн кино од, жүжигчин Приянка Чопра болон түүний нөхөр “Жонасын ахан дүүс” хамтлагийн дуучин Ник Жонас нар шууд эфирээр зарласан.

“Шилдэг кино” төрөлд энэ онд Флориан Зеллерийн “Эцэг”, Шаки Зингийн “Иуда, хар Месси”, Дэвид Финчерийн “Манк”, Ли Айзек Чуны “Минари”, Хлоя Жаогийн “Нүүдэлчдийн орон”, Эмиральд Феннеллийн “Итгэл төрүүлэх бүсгүй”, Дариус Мардерын “Төмрийн дуун” болон Аарон Соркины “Чикагогийн долоогийн шүүх хурал” зэрэг бүтээлүүд нэр нэр дэвшлээ.

Oscars 2021 Ceremony Will Be Held In-Person | Screen Rant

Харин “Шилдэг найруулагч”-ид найруулагч эмэгтэй Хлоя Жао, Эмиральд Феннеллээс гадна Томас Винтерберг, Дэвид Финчер, Ли Айзек Чун нар өрсөлдөхөөр болов. Шилдэг эрэгтэй жүжигчний номинацид өнгөрсөн онд хорт хавдрын улмаас таалал төгссөн Чедвик Боузманаас гадна жүжигчин Риз Ахмед, Стивен Ян, Энтони Хопкинс болон  Гэри Олдман нар нэр дэвшжээ. Шилдэг эмэгтэй жүжигчин номинацийн гол өрсөлдөөн харин  Фрэнсис МакДорманд болон Виола Дэвис нарын хооронд өрнөх бололтой. Ташрамд, найруулагч Дэвид Финчерийн “Манк” кино энэ онд хамгийн олон буюу 10 төрөлд нэр дэвшсэн байна.

“Оскар”-ын шагнал гардуулах 93 дахь удаагийн ёслол дөрөвдүгээр сарын 25-нд Лос-Анжелес хотод болох бөгөөд цар тахлын улмаас тов нь  хоёр ч удаа хойшлогдсон билээ.

Эх сурвалж: Лента

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet