Бүс нутгийн хурцадмал байдал, Орос Украины түрэмгийлэл дайны айдас түгшүүр төрүүлж байгаа энэ үед Япон улс урьд өмнө байгаагүй 320 тэрбум доллароор цэргийн хүчээ зузаатгахаа мэдэгдлээ.
Дэлхийн II дайнаас хойш Япон улс үндсэн хуулиндаа цэрэг армийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд зөвхөн өөрийгөө хамгаалах хүчин чадлаар хязгаарласан байдаг.
Гэвч Ерөнхий сайд Фумио Кишидагийн засгийн газар өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан энх тайванч (пасифист) үзлээсээ ухарч, үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн стратегидаа өөрчлөлт хийж байгаагаа баасан гарагт зарлалаа.
Мөн таван жилийн хугацаанд зэвсэг болон сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, тээврийн чадавхыг өргөжүүлж, кибер дайны чадавхыг хөгжүүлж, АНУ болон бусад ижил төстэй улс орнуудтай нягт хамтран ажиллах томоохон зорилго тавьсан байна.
Кишидагийн төлөвлөгөөнд 1976 оноос хойш мөрдөгдөж байсан нэг хувийн батлан хамгаалахын зардлыг таван жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр орчим хувьд хүргэх зорилт багтжээ.
Ингэснээр Япон улс АНУ, Хятадын дараа дэлхийд гурав дугаарт орох том батлан хамгаалахын зардалтай орон болно.
Цэргийн их хэмжээний зардлыг нөхөхийн тулд Кишидагийн бүлэг блок тамхи, аж ахуйн нэгжийн болон гамшгийн сэргээн босголтын орлогын татварыг нэмэхээ мөн мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#батлан хамгаалах, #Фумио Кишида, #Япон,