Серби, Косовогийн хоорондын хурцадмал байдал улам даамжирч байгаатай холбогдуулан Серби улс армиа байлдааны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлэх тушаал өгчээ.
Косовогийн засгийн газар тус улсын хойд хэсэгт 50 мянга орчим серби үндэстний оршин суудаг нутаг дэвсгэрт халдлага үйлдэхээр төлөвлөж байж болзошгүй гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан Серби дээрх арга хэмжээг авсан байна.
Тус улсын Ерөнхийлөгч Александр Вучич “Ард түмнээ хамгаалж, Сербийг авч үлдэхийн тулд бүх арга хэмжээг авна” гэж мэдэгджээ.
Албани тэргүүтэй Косовогийн засгийн газар болон болон үндэстний цөөнх сербиүдийн хооронд сүүлийн хэдэн долоо хоногт хурцадмал байдал улам нэмэгдээд байгаа.
Албани үндэстэн зонхилдог Косово улс 1998-99 оны дайны дараа Сербиэс салсан ч Серби өнөөг хүртэл Косовог тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүй, тэнд амьдардаг серби үндэстнүүд ч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй байна.
Сүүлийн өдрүүдэд хоёр улсын хилийн орчимд харилцан гал нээсэн тухай мэдээллүүд гарсны дараа Сербийн засгийн газар хилийн бүсэд зэвсэгт хүчээ нэмэгдүүлээд байсан юм. Тус улс Косово дахь үндэстний цөөнх сербиүд халдлагад өртсөн гэж мэдээлж байгаа боловч Косовогийн эрх баригчид уг мэдэгдлийг няцаажээ.
Косовогийн армид халдсан хэрэгт сэжиглэгдэж буй серби гаралтай цагдаагийн офицерыг баривчилсныг Косовогийн хойд нутагт оршин суудаг сербиүд эсэргүүцэж, арванхоёрдугаар сарын 10-ны өдөр орон нутгийн гол замуудыг хааснаар мөргөлдөөн эхэлсэн юм.
Косовод энхийг сахиулах 3,700 орчим цэрэгтэй НАТО талуудыг өдөөн хатгалгаас зайлсхийхийг уриалсан байна. Мөн Европын холбоо хоёр орны удирдагчдыг асуудалд биечлэн оролцож, нэн даруй арга хэмжээ авахыг уриалаад, холбооны цагдаад халдах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тэвчихгүй гэдгээ анхааруулжээ.
Эх сурвалж: BBC