Даваа гарагт Хойд Солонгосын таван нисгэгчгүй онгоц Сөүлийн хойд хэсэг хүртэл нисэж, Өмнөд Солонгосын арми хариуд нь сөнөөгч онгоцнууд болон нисдэг тэрэгнүүдээ хөөргөж, нисгэгчгүй онгоцнуудыг устгахыг оролдсон ч бүтэлгүйтсэн.
Уг үйл явдлын талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол “Хойд Солонгосын аливаа өдөөн хатгалгыг бид шийтгэж, хариу арга хэмжээ авах ёстой. Энэ бол өдөөн хатгалгыг таслан зогсоох хамгийн хүчирхэг хэрэгсэл. Цөмийн зэвсэгтэй гэдэг шалтгаанаар бид Хойд Солонгосоос айж, эргэлзэх ёсгүй” гэж туслахуудтайгаа уулзахдаа хэлснийг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдэв.
Хойд Солонгосын халдлагын дараа даваа гарагт Өмнөд Солонгос хариу арга хэмжээ авч, гурван цагийн турш Хойд Солонгосын дээгүүр нисгэгчгүй онгоц нисгэсэн байна.
Хурцадмал байдал үүсгэх эрсдэлтэй байсан ч Ерөнхийлөгч Юн Хойд Солонгос руу нисгэгчгүй онгоц илгээх тушаал өгсөн гэж Батлан хамгаалахын сайд Ли Жонг Суп парламентад мэдэгджээ.
Даваа гарагийн халдлагын улмаас Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах хүчин ихээхэн шүүмжлэлд өртсөн бөгөөд ялангуяа Юн нисгэгчгүй онгоцнууд Өмнөд Солонгосын дээгүүр олон цагаар нисэж байхад буулгаж чадаагүйд цэргийнхнийг зэмлэсэн.
Лхагва гарагт нь Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам ирэх таван жилийн хугацаанд агаарын лазерын зэвсэг, дохио гацаах төхөөрөмж хөгжүүлэх зэргээр нисгэгчгүй онгоцноос хамгаалах хүчээ сайжруулахад 560 тэрбум вон буюу 441,26 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав.
Мөн нисгэгчгүй онгоцны хүчин чадлаа гурван эскадриль болгон өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн Хойд Солонгосын халдлагын эсрэг хариу арга хэмжээ авах чадавхиа бэхжүүлэхийн тулд илүү олон үл үзэгдэх тийрэлтэт онгоц, баллистик пуужингийн шумбагч онгоц худалдан авч, пуужин сөнөөх системийн хөгжлийг хурдасгахад анхаарна гэж тус яам мэдэгдэв.
Тус яам батлан хамгаалахын зардлаа жилд дунджаар 6.8%-иар нэмэгдүүлж, ирэх таван жилд нийтдээ 331.4 их наяд вон буюу 261 тэрбум ам.доллар зарцуулахаар болсон байна. Яамны энэ оны төсөв 54.6 их наяд вон байжээ.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Хойд солонгос, #Юн Сук Ёол,