Баасан гарагт Мьянмарын шүүх огцорсон удирдагч Аун Сан Су Чиг авлигын таван зүйл ангиар буруутгаж, дахин долоон жилийн хорих ял оноосноор түүний шүүх хурал дуусжээ.

Мьянмарын цэргийн дэглэм өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш түүнд нийт 26 жилийн ял оноогоод байсан юм.

Өдгөө 77 настай Су Чи нь 2021 оны хоёрдугаар сард төрийн эргэлтийн үеэр баривчлагдсан бөгөөд баасан гарагт хаалттай болсон шүүх хурлаар түүнийг Мьянмарын де-факто удирдагч байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, нисдэг тэрэг түрээсэлж, ашигласантай холбоотой хэрэгт гэм буруутай гэж үзсэн байна.

Ардчиллын төлөө олон жил тэмцсэнийхээ төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртсэн, Оксфордод боловсрол эзэмшсэн Су Чи тус улсыг 2015 оноос хойш таван жил удирдсан билээ.

2021 оны эхээр түүнийг хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхийн өмнө тус улсад 49 жил ноёрхсон цэргийн дэглэм засгийн эрхийг хүчээр булааж, хяналтаа дахин тогтоосон юм.

Барууны орнууд Су Чигийн шүүх хурлыг хүлээн зөвшөөрдөггүй.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хунтагийн дэглэмийг байлдааны ажиллагаагаа зогсоож, Су Чи зэрэг улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардсан тогтоол баталсан байна.

Цэргийнхэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Су Чиг сонгуулийн сурталчилгааны үеэр Ковид-19-ийн хязгаарлалтыг зөрчсөн, радио төхөөрөмж хууль бусаар эзэмшиж, өдөөн хатгасан, төрийн нууцын тухай хууль зөрчсөн, тус улсын сонгуулийн хороонд нөлөөлөхийг оролдсон зэрэг хэргээр ял оноосон.

Тэрээр хаана ял эдлэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Аун Сан Су Чи, #Мьянмар, #Хунта,