Хойд Солонгосоос ирж буй цөмийн болон пуужингийн аюул улам нэмэгдэж байгаа нөхцөлд Өмнөд Солонгос болон АНУ Америкийн цөмийн чадавхыг ашиглан хамтарсан төлөвлөлт, сургуулилалт хийх талаар хэлэлцэж байгааг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол мэдэгджээ.
Хамтарсан төлөвлөлт, сургуулилалт нь АНУ-ын “өргөтгөсөн таслан зогсоох арга хэмжээг” илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэнэ гэж Юн хэлснийг “Chosun Ilbo” сонин иш татсан байна.
Энэ нэр томьёо нь АНУ-ын арми болон цөмийн зэвсэгт хүчинд хэрэглэгддэг бөгөөд АНУ болон түүний холбоотнуудын эсрэг дайралтаас сэргийлэх чадавхыг илэрхийлдэг.
Юны хэлснээр Вашингтон энэ санааг “нэлээн нааштай” хүлээн авсан байна. Сургуулилалтад АНУ-ын цөмийн зэвсгийг ашиглах боловч төлөвлөлт, мэдээлэл солилцох, бэлтгэл, сургуулилалтыг Өмнөд Солонгос, АНУ хамтран хийх аж.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ тив алгасагч баллистик пуужин (ICBM) бүтээж, АНУ-ын тэргүүтэй аюул заналхийллийг эсэргүүцэхийн тулд цөмийн зэвсгийн нөөцөө хурдацтай нэмэгдүүлэхийг уриалсан тухай тус улсын төрийн хэвлэлээр мэдээлснээс нэг өдрийн дараа Юн хоёр орны хамтарсан цөмийн сургуулилалтын талаар цухуйлгав.
Хэдийгээр Хойд Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө өргөжүүлэхээр төлөвлөж байгаа ч Юн Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээг хэвээр хадгалах нь чухал болохыг онцолсон байна.
Юн нь Хойд Солонгосын асуудлаар хатуу байр суурь баримталдаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын нисгэгчгүй онгоцнууд Өмнөдөд нэвтэрсний дараа тэрээр цэргийн хүчээ нэмэгдүүлж, Пхеньяны өдөөн хатгалгад хариу өгөх чадавхаа бэхжүүлэхийг үүрэг болгосон билээ.
2023 онд Солонгосын хойг дахь цэргийн хурцадмал байдал улам даамжирч магадгүй бөгөөд хоёр талын үл ойлголцлоос болж бүс нутгийн мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Хойд солонгос, #Юн Сук Ёол,