Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин Воронеж хот руу нисэж байсан Украины нисгэгчгүй онгоцыг устгасан гэж тус мужийн засгийн газар даваа гарагт мэдэгджээ.
“Өнгөрсөн шөнө агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины газар нутгаас хөөргөсөн, Воронеж руу ойртож байсан тагнуулын жижиг оврын нисгэгчгүй онгоцыг илрүүлж, устгасан” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Бүс нутгийн засаг захиргааны мэдээллээр ямар ч хохирол учраагүй бөгөөд нөхцөл байдал хяналтанд байгаа гэв.
Воронеж нь хоёр сая гаруй хүн амтай, Украины хилээс 250 орчим километрийн зайд орших Воронеж мужийн төв юм.
Зарим мэдээллээр тус хотод байрладаг Балтимор цэргийн нисэх онгоцны буудлын бүсэд агаарын довтолгооноос хамгаалах систем идэвхэжсэн байна. Уг нисэх онгоцны буудалд “Сухой Су-34” сөнөөгч бөмбөгдөгч онгоцнууд байрладаг аж.
Бүс нутгийн хэвлэлүүд нэгдүгээр сарын 2-ны үүрээр хотод хүчтэй дэлбэрэлт болж, бүх дүүрэгт чанга дуу чимээ сонсогдсон гэж мэдээлж байгаа ч орон нутгийн Онцгой байдлын алба тухайн үед ямар ч дэлбэрэлт болоогүй, осол гараагүй гэж мэдэгджээ.
Брянск мужийн захирагч Александр Богомаз мөн өнөөдөр өглөө Брянск хотод нисгэгчгүй онгоц халдлага үйлдсэн талаар мэдээлэв. Хүний амь эрсдээгүй ч халдлагын улмаас эрчим хүчний байгууламжид хохирол учирч, тус бүс нутгийн нэг тосгон цахилгаангүй болсон байна.
Эх сурвалж: Tass, Novaya Gazeta

#брянск, #Воронеж, #ОРос, #Украины дайн,