Нэгдүгээр сард Польш, Дани, Чех, Нидерланд, Беларусь, Литва, Латви зэрэг Европын олон оронд цаг агаар ердийнхөөс дулаан байж, олон рекорд эвдэгдсэн тухай цаг уур судлаач Максимилиано Херрера мэдэгдэв.
Тухайлбал, Польшийн Корбиелов тосгонд термометр Цельсийн 19 хэмийг заасан бол энэ нь тус тосгонд ихэвчлэн тавдугаар сард бүртгэгддэг температур бөгөөд нэгдүгээр сарын дундаж болох Цельсийн 1 хэмээс 18 хэмээр дулаан үзүүлэлт байна. Бүгд Найрамдах Чех улсын Яворник хотод жилийн энэ үед дундаж температур Цельсийн 3 хэм байдаг бол одоо 19.6 хэм байна.
Мөн жилийн энэ үед Беларусийн Высокае хотод агаарын хэм ихэвчлэн тэг орчим байдаг. Гэтэл ням гарагт 16.4 хэмд хүрч, тус улсын нэгдүгээр сарын рекордыг 4.5 хэмээр ахиулжээ.
Тивийн бусад хэсэгт олон мянган бие даасан хэмжих станцууд орон нутгийн рекордыг эвдсэн агаарын хэмийг бүртгэсэн байна. Зөвхөн Герман улсад гэхэд арванхоёрдугаар сарын 31-ээс нэгдүгээр сарын 2-ны хооронд 950 шахам рекорд эвдэгджээ.
Испани болон Францад мөн хэд хэдэн газарт рекорд хэм бүртгэгдсэн бол зөвхөн Норвеги, Их Британи, Ирланд, Итали болон Газар дундын тэнгисийн зүүн өмнөд хэсэгт ямар ч рекорд эвдэгдээгүй байна.
Цаг уур судлаач Херрера “Бид үүнийг Европын түүхэн дэх хамгийн эрс тэс үйл явдал гэж үзэж болно. Европ дахь цаг агаарын эрс тэс үзэгдлийг Хойд Америкийн хамгийн эрс тэс үзэгдэлтэй харьцуулж болох анхны тохиолдол гэж хэлж болно” гэж хэлэв.
Цаг уурч Алекс Беркилл үүнийг мөн цаг агаарын эрс тэс үзэгдэл болохыг хүлээн зөвшөөрөв. “Асар том газар нутагт хэт халалт ажиглагдсан бөгөөд ийм зүйл бараг болж байгаагүй.”
Тэрээр Африкийн баруун эрэгт үүссэн дулаан агаарын масс Газар дундын тэнгисийн өндөр даралтын нөлөөгөөр Португал, Испанийг дайран Европын зүүн хойд зүгт шилжих явцад Европын олон газарт дээд амжилт эвдэгдсэн гэж тайлбарлав.
Цаг уурч Скотт Дункан дулаарч буй уур амьсгал, далайн гадаргуу дахь хэвийн бус дулаан нь эцсийн дүндээ агаарын хэм нэмэгдэхэд хүргэж байгааг хэлж байна.
Харин уур амьсгалын сүйрлийн үр дагаврын талаар судалдаг профессор Билл МакГайр өндөр температур нь улам дордохын дохио гэж анхааруулав.
"Үүний хамгийн санаа зовоосон зүйл бол дэлхийн халалтын хурд ийм байгаа нь гайхах зүйл биш болоод байна. Ирээдүйд өвөл хүйтэн жавар, мөс, цас ажиглагдахаа больж, чийглэг, зөөлөн уур амьсгалтай болохыг зөгнөж буй бяцхан дүр зураг юм.”
Эх сурвалж: The Guardian

#европ, #уур амьсгал, #Цаг агаар,