Их Британийн хунтайж Харригийн удаан хүлээлгэсэн “Spare” нэртэй дурсамж ном энэ сарын 10-нд олны хүртээл болох гэж байна.
Харри уг дурсамж номондоо 2019 онд өөрийн ах, хаан ширээг залгамжлагч хунтайж Уильямтай маргалдсан талаараа өгүүлсэн тухай “The Guardian” мэдээлжээ.
“The Guardian”-ы мэдээлснээр ах дүүс Харригийн америк эхнэр Меганы асуудлаар маргалдсанаар хунтайж Уильям дүүгээ шал руу түлхэж, унагасан байна.
Ах дүүсийн маргаан Харригийн Лондон дахь гэрт болсон бөгөөд тухайн үед Уильям Меганыг “хэцүү, бүдүүлэг, төвөгтэй” гэж нэрлэснээр маргаан үүссэн аж.
“Тэр миний цамцны захнаас зуураад хүзүүний зүүлтийг минь тастаж, шал руу түлхэж унагасан” гэж Харри бичжээ.
“Би нохойн идүүр дээр унаж, сав нуруун доор минь хагарч, хэлтэрхийнүүд нь намайг зүссэн. Би цочирдсон тул хэсэг зуур газар хэвтэж, дараа нь босоод түүнийг явахыг хүссэн.”
Дараа нь Уильям өөрийг нь хариу цохихыг шаардсан боловч Харри татгалзсан байна. Түүний бичсэнээр Уильям дараа нь эргэж ирээд “харамсаж, уучлалт гуйсан” аж.
1997 онд тэдний ээж Диана гүнж Парист машины ослоор нас барсны дараа Уильям, Харри хоёр маш дотно байсан гэж үздэг. Гэвч 2018 онд Харри Мегантай гэрлэснээс хойш хойш ах дүүс хоорондоо таарамжгүй харилцаатай болсон гэж таамагладаг. Харри Меган нар хожим нь хааны гэр бүлийн албан ёсны үүргээс татгалзаж, хоёр жилийн дараа Калифорни руу нүүсэн билээ.
Тэд явснаасаа хойш Британийн хаант засаглал доторх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг олон нийтэд нээлттэйгээр хатуу шүүмжилсээр ирсэн.
Жишээлбэл, өнгөрсөн сард Харри, Меган нарын талаар өгүүлэх зургаан ангит баримтат кино “Netflix”-ээр цацагдсан бөгөөд Харригийн ирээдүйн талаар ярилцах үеэр Уильям түүн рүү хашхирсан талаар кинонд дурдагдсан байна.
Харригийн дурсамж номны нэр “нөөц” гэсэн утгатай бөгөөд энэ хэллэгийг Их Британийн язгууртны хүрээлэлд өв залгамжлагч болон нөөц өв залгамжлагч гэсэн утгаар хэрэглэдэг байна. “The Guardian” сонинд бичсэнээр Хаан III Чарльз Харриг мэндэлсэн өдөр Дианад хандан “Гайхалтай! Чи надад өв залгамжлагч, бас нэг нөөц бэлэглэлээ - миний ажил дууслаа” гэж хэлж байжээ.
Эх сурвалж: Reuters

#Меган Маркл, #Хунтайж Уильям, #хунтайж харри,