Мексикийн хар тамхины картелийн босс "Эль Чапо"-ийн хүүг Овидио Гузман-Лопезыг баривчилсны дараа Синалоа мужид мөргөлдөөн болж хоёр хүн амиа алджээ.
Түүний эцэг Хоакин "Эль Чапо" Гузман нь 2019 онд хар тамхины наймаа, мөнгө угаасан хэргээр шүүхээс ял сонсож, одоо АНУ-ын шоронд бүх насаар хоригдох ял эдэлж байгаа.
Гузман-Лопез нь эцгийгээ баривчлагдсанаас хойш “Синалоа” картелийг удирдсан бөгөөд зургаан сарын турш ажиглалт хийсний үр дүнд түүнийг Кулиакан хотоос баривчилсан байна. “Синалоа” нь хар тамхины наймаагаараа дэлхийд тэргүүлдэг бүлэглэлүүдийн нэг юм.
Гузман-Лопезыг баривчлах ажиллагаанд АНУ-ын албаны хүмүүс дэмжлэг үзүүлсэн болохыг Мексикийн Батлан хамгаалахын сайд Луис Кресенсио Сандовал мэдэгдэв.
Боссыг нь баривчилсны дараа бүлэглэлийн гишүүд уурсаж, Кулиакан хотод замуудыг хаан, машинуудыг шатааж, орон нутгийн нисэх онгоцны буудалд халджээ.
Синалоа мужийн захирагчийн мэдэгдсэнээр 18 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Пүрэв гарагийн өглөө Кулиаканаас Мехико хот руу нисэхээр бэлтгэж байсан зорчигч тээврийн онгоцны их бие бууны суманд өртсөн ч хүний амь нас хохироогүй гэв.
Нөхцөл байдлын улмаас Синалоагийн гурван нисэх онгоцны буудалд зуу гаруй нислэгийг цуцалж, Кулиакан хотын сургуулиудыг хаасан байна.
Хотын дарга Рубен Роча Моя оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан бөгөөд хотод холбооны зэвсэгт хүчин ирж, хотын янз бүрийн хэсэгт бүслэлт байгуулсан тухай “Twitter”-ээр мэдэгджээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ Гузман-Лопез болон түүний гурван дүүг баривчлах эсвэл яллахад нөлөөлөхүйц мэдээлэлд таван сая долларын шагнал амлаж байв.
АНУ-ын Төрийн департаментын мэдээллээр Гузман-Лопез нь дүү Хоакиныхаа хамтаар Синалоа мужид метамфетамины арав орчим лаборатор ажиллуулж, сард 1,300-2,200 кг хар тамхи үйлдвэрлэдэг байна. Түүнчлэн Гузман-Лопез нь түүний хуриманд дуулахаас татгалзсан дуучин, мөн мэдээлэгч, хар тамхины наймаачны амийг хөнөөх тушаал өгч байжээ.
Эх сурвалж: BBC

#Мексик, #Овидио Гузман-Лопез, #Синалоа, #Эль Чапо,