Их Британи Украинд цөөн тооны “Challenger 2” танк нийлүүлэх талаар хэлэлцэж байгааг Британийн засгийн газрын эх сурвалж мэдэгджээ.
Даунинг Стритийн эцсийн шийдвэр гараагүй байгаа ба Их Британийн алхам нь энэ сарын сүүлээр Германыг “Leopard 2” байлдааны танкаа Украинд нийлүүлэхэд хүргэж магадгүй гэж үзэж байгаа аж.
Өөр нэг эх сурвалжийн хэлснээр Украины тал зунаас хойш Их Британиас 300 танк хүссэн байна. Гэсэн ч Их Британи 10 орчим “Challenger 2” нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэв.
Их Британийн танкны флотод 227 “Challenger 2” танк байдаг бол Европын 13 өөр оронд нийт 2,000 орчим ийм танкийг ашигладаг байна.
Танкийг анх Германд үйлдвэрлэж байсан тул Украин руу экспортлохын тулд Берлинээс зөвшөөрөл авах шаардлагатай.
Барууны орнууд энэ онд Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэхээ хэдийнээ зарлаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Герман тус бүр 50 “Bradley”, 40 “Marder” байлдааны машин өгнө гэж мэдэгдсэн бол үүний дараа Франц 30 орчим тооны хөнгөн “AMX-10 RC” хуягт машин нийлүүлэхээ мэдэгдсэн юм.
“Bradley”, “Marder” зэрэг явган цэргийн байлдааны машинууд нь хүнд буу, илүү зузаан хуягтай “Challenger 2”, “Leopard”, АНУ-ын “Abrams” зэрэг үндсэн байлдааны танкнуудаас нэг шатаар доор эрэмбэлэгддэг байна.
Өнгөрсөн оны сүүлчээр Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч генерал Валерий Залужный барууны холбоотнуудаас 300 танк, 600-700 байлдааны машин өгөхийг уриалж байв. Гэвч өнгөрсөн долоо хоног хүртэл НАТО-ийн орнууд нөхцөл байдлыг улам хурцатгахаас эмээж, болгоомжилж ирсэн.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Challenger 2, #Их Британи, #танк, #УКраин,