Хар тамхины наймаа, мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж буй Мьянмарын магнат Тун Мин Латтын Тайланд дахь орон сууцанд нэгжлэг хийх үеэр Мьянмарын хунтагийн удирдагчийн насанд хүрсэн хүүхдүүдийн хөрөнгийн гэрчилгээ, хадгаламжийн дэвтэр зэрэг зүйлс олдсон талаар эх сурвалжууд мэдээлжээ.
53 настай Тун Мин Латт нь өнгөрсөн есдүгээр сард Тайландын гурван иргэний хамт хар тамхи зөөвөрлөж, мөнгө угаасан хэргээр Тайландын нийслэлд баривчлагдсан бөгөөд энэ үеэр түүний гэрт нэгжлэг хийхэд Мьянмарын хунтагийн удирдагч Мин Аун Хлаингийн охин болон хүүгийн нэр дээрх хөрөнгийг гэрчлэх бичиг баримтууд олдсон байна.
Зочид буудал, эрчим хүч, уул уурхайн чиглэлээр ажилладаг Тун Мин Латтыг 2021 оны хоёрдугаар сард Мьянмарын засгийн газрыг цэргийн хүчээр булаан авсан Мин Аун Хлаингийн ойрын хүн гэж үздэг. Мөн эх сурвалжуудын хэлснээр тэрээр өмнө нь цэргийн хэрэгцээнд зориулж бараа материал худалдаж авч байжээ.
Тун Мин Латт одоогоор урьдчилан хориход хоригдож байгаа аж.
Харин Тайландын эрх баригчид Мин Аун Хлаингийн хоёр хүүхдийг энэ хэрэгт холбогдолгүй гэж үзэж байгаа тул ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэж эх сурвалж хэлсэн байна.
Мин Аун Хлаин болон түүний хүү Аун Пяе Сон, охин Хин Тири Тет Мон нарын эсрэг АНУ, Канад улсууд хориг тогтоосон бөгөөд хүүхдүүдийг нь “эцгийнхээ байр суурь, хор хөнөөлтэй нөлөөнөөс шууд ашиг хүртдэг” бизнестэй гэж АНУ тайлбарласан байна.
Мьянмарын шударга ёсны төлөө тэмцэгч бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Мин Аун Хлаингийн гэр бүл Тайландад хөрөнгөө нууж байсан нь энэ хэргээр ил боллоо гэж мэдэгджээ. Мөн Тайландын засгийн газраас хунта болон түүний гишүүдийн Тайланд дахь эд хөрөнгийг битүүмжлэхийг шаардсан байна.
Өнгөрсөн есдүгээр сард Бангкок дахь Тун Мин Латтын орон сууцанд нэгжлэг хийх үеэр цагдаа нар тансаг зэрэглэлийн машин, цаг, цүнх зэрэг 8.96 сая долларын хөрөнгө, 239,091 долларын бэлэн мөнгө хураан авсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Мин Аун Хлаин, #Мьянмар, #тайланд, #Хунта,