Live
COVID-19

COVAX ХӨТӨЛБӨР: Монгол Улсад 188,940 тун вакцин нийлүүлэхээс эхний ээлжийн 14.4 мянган тун вакциныг өнөөдөр өглөө

Дэлхий нийтийг вакцинаар тэнцвэртэй хангах зорилготой COVAX хөтөлбөрийн хүрээнд манай улс өнөөдөр (21.20 цагт) 14 мянган тун вакцин (“AstraZeneca”) хүлээн авлаа. Тус арга хэмжээнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Гадаад харилцааны сайд С.Батцэцэг нар оролцлоо.

Ташрамд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилсан COVAX хөтөлбөр Монгол Улсад 188,940 тун вакцин нийлүүлэхээр төлөвлөсөн юм. Тодруулбал, “AstraZeneca” компани, Оксфордын их сургуульд гарган авсан “COVID-19”-ийн вакцинаас 163,200 тун, “Pfizer-BioNTech” компанийн вакцинаас 25,740 тунг манай улсад энэ оны эхний хагаст нийлүүлэх аж.

“COVAX” хөтөлбөрийн вакцин түгээх урьдчилсан тайланд дурдсанаар, “AstraZeneca-Oxford”-ын 336 сая тун, “Pfizer-BioNTech”-ийн 1.2 сая тун вакцин нь 140 гаруй орны хүн амын 3.3 хувийг дархлаажуулахад хүрэлцэнэ гэж мэдээлсэн билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet